Жо Байден Ши Жиньпинийг "Дарангуйлагч" гэлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн Энтони Блинкен БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд даваа гарагт (2023.06.19) Ши Жиньпинд бараалхсан билээ. Тэд 30 гаруй минут хэлэлцээ хийсний үр дүнд тодорхой асуудлууд дээр тохиролцоонд хүрч, хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гаргаж чадсан юм.
Тэгвэл үүнээс нэг өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпинийг дарангуйлагч гэж хэлжээ.
Тэрбээр Калифорни мужид болсон санхүүжилт босгох үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ “Тагнуулын хэрэгслээр дүүрэн бөмбөлгийг буудаж унагахад Ши Жиньпин маш их бухимдсан. Учир нь тэр бөмбөлгийн талаар мэдээгүй байсан болохоор. Энэ бол дарангуйлагчдын хувьд их ичгүүртэй зүйл” гэсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын тагнуулын бөмбөлөг ниссэн. Тагнуулын бөмбөлгийн асуудал, мөн АНУ-ын томоохон дипломатчид Тайваньд айлчлах нь ихэссэн явдал БНХАУ-АНУ хоёрын харилцааг хурцатгасан. Блинкен энэхүү хурцадсан харилцааг зөөлрүүлэхээр Бээжинд айлчилсан билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саяхан АНУ ын ӨНГӨТ арьст БХЯ ны сайд нь хятад манай түншүүдтэй сүжрээд оролдоод байвал хохь чинь шүү гэсэн.Төрийн нарийн бичиг Бленкин АНУ ,Хятадын харилцааг хэвийн болгоно гээд айлчлав.Гэтэл 2 хонолгүй зөнөг ерөнхийлөгч нь хятадыг дарангуйлагч гэв..УАНУ нь уймраа чалчаа олон ааштай авгай шиг загнах юм.
Байдены дотор чөгий орж удирддаг, яг л оросын удирдагч шиг. Байдены хажууд хөршийн удирдагч ядаж Улсаа хөгжүүлж чадаж байна. Байден яаж дайн гаргах вэ гээд л өдрийн бодол шөнийн зүүд. Хятадыг байлдаасай гэж хамгийн их мөрөөдөж байгаа хүндээ. ядаж байхад нь хятадууд америк бараанд бас нугасгүйээ гэж. энэ 2 лав хэзээ ч байлдахүй байхаа. хэвлэлээр хааяа нэг бие биенээ гутаана л биз.
Байден орон, гаран болчихжээ.
Urd n Putiniig aluurchin gej bas baisan..