Л.Чинбатын адууг албадан буцаажээ

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатад хамаарах 300 гаруй толгой адуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сумын заагт 10 орчим хонолоо. Өнгөрсөн долоо хоногт Зүүнбүрэн сумын Засаг даргын захирамж гарч, адууг албадан буцаахаар болоод байсан юм. Гэвч захирамж гарсны дараах тав хоногт адууг буцаагаагүй.
Тэгвэл, өчигдөр адууг Зүүнбүрэн сумын нутгаас гаргасан байна. Гэхдээ Сэлэнгэ аймагт байгаа аж.
Гарал үүслийн гэрчилгээгүй 300 гаруй адууг Дорнод, Сүхбаатар аймгийг дамнуулан тууж ирсэнд нутгийн иргэд хийгээд төрийн албаны хүмүүс таатай хандаагүй юм. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс болгон зарласан. Энэ утгаар вакцинжуулалт хийж дуустал малын орж гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин гарал үүслийн бичиггүй адуугаа Цагаануур сум руу оруулна, "2000 км тууж ирж болсон юм, 500 м газар оруулна" гэх мэтээр дайрсан "Гацуурт" ХХК-ийн асуудлыг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Л.Чинбатын хувьд Зүүнбүрэн, Цагааннуур сумын зааг дээрх адууг тоолж байсан малчдыг машинтайгаа дайрч мөргөсөн асуудал үүссэн. Энэ хэрэг өдгөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа.
"Гацуурт" ХХК-ийн ажилчид адууг нядлах зорилгоор авирчсан гэсэн байдаг. Гэвч унагатай гүү дийлэнх, туранхай байгаа тул нядлах боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Л.Чинбатыг нэр бүхий бөхөөс өрөндөө авч, бэлчээр сорлуулахаар тууж ирсэн гэж малчид үзэж байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын сангуудаас авсан ард түмний мөнгийг болохоор өгөхгүй мөртлөө өрөндөө авсан гэх адууг улс хураах хэрэгтэй.Новшийн шуналтай хулгайчаас .....
aarhuu umaa chinbat deer ni olon
одоо хуулийн дагуу дараа чамайг захийн банди хоолойг чинь хэрчинэ шүү дээ мөнгө шүтсэн эргүү минь
Одоо Чинбатыг албадан баривчил
ЭНЭ МУУ ХУЛГАЙЧ ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? ЖИРИЙН ХУЛГАЙЧ ИНГЭЖ ТАНХАЙРСАН БОЛ ОДОО НЭГ ХУДАГТ БООВОО ГАЧААЛДААД ХЭВТЭЖ БАЙГААШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ЭНЭ АДУУ ЯМАР БУРУУТАЙ ЮМ.БУЯНТ МАЛАА ДЭЭДЛЭЕ БУЗАР ЧИНБАТЫГ ХЭН ДАВРААГААД БАЙНА ОХИНДОО САЙДЫН СУУДАЛ ХУДАЛДАЖ АВААД ӨГЧИХНӨ ЭНЭ НОВШИЙГ ЗҮҮНХАРААГИЙН ЧАНГЫН ШОРОНГИЙН БОСГО ДАВУУЛААД Л ӨГЧИХ БИД САЙХАН УГТАЖ АВААД ЖИНХЭНЭ БАНДИ ШУУМАР БОЛГООД ӨГНӨӨ ЧИНБАТАА ХАМАА ИРЖ ЖАНГАА ШААГААРАЙ ЛАЛАРАА
Чинбат зүгээр л үхээсэй далд ороосой түй түй түй
Цагаачийг цагаа хатгаж байна даа. Буцаах хэрэгтэй
Ойлогтойхон би л дээ админ аа.нжг болохоор буцаасан гээд нөгөө бичихдээ буцаагаагүй Сэлэнгийн нутгаас гаргаагүй гэж бичжээ.Бичиж чадахгүй бол бичээд хэрэггүй
Чинбатыг шийтгэхдээ адуугий нь хорьж тамлаж болох гүй шүү !!!
Чинбатаа чи наад хэдэн адуугаа Зүүнбүрэнгийхэнд зүслээд зүслээд зүгээр өгчих, тэгвэл наадуул чинь дуртай нь аргагүй авна, юун хөөж туух ?!! Тэгээд нутагтаа идээшүүлснээс жилийн дараа зүсээр нь буцаагаад авчихгүй юү!!!
Үндсэн хуулиараа хаана ч амьдрах эрх нээлттэй бдаг
Малыг нь чаддаг юм байж .(хүн) Алахыг хүссэн хүнийг нь чадахгүй л дээ