Нийгэм мэдээ

Хууралт, доромжлол: Ёс зүйн хувьд артистууд үзэгчдээсээ хоцорчээ

Тоглолтын дараа асуудал, шүүмжлэл үүсдэг боллоо. "Vandebo"-ийн араас хог, "Хурд"-ын араас хүндэт харуулын асуудал анхаарал татсан. "Камертон"-ы дараа халтуур гол сэдэв болов.

Энэ нь нэг талдаа үзэгчид бас аливаа тоглолтыг урлаг соёлын үйлчилгээ гэдэг үүднээс харж, шүүмжлүүштэй өнцгүүд дээр дуугарах хандлагатай болсны илрэл гэлтэй. "Камертон"-ы тоглолтыг үзсэн хүмүүс хувь сошиал хаягтаа бичсэн нь л асуудлыг өндөр авах шалтгаан болж чадлаа.

"Камертон" ойн тоглолтдоо үзэгчдийг хүндэлсэнгүй, тоглолтын дундуур зочин артистууд илүү олон дуу дуулсан, тэд өөрсдөө MCS-д очиж халтуур хийчхээд ирсэн гэдэг асуудал амралтын өдрүүдээр идэвхийлэн яригдлаа.

Бас нэг талдаа "Night With Us" гэсэн шоу үдэшлэг нь тусдаа зохион байгуулалттай юм байна. Тэд "Камертон"-ыг 28 жилийн ойн хүрээндээ шоунд оролцоож гэж урьжээ. Өөрөөр хэлбэл такс, төлбөр мөнгө, тоглолтын хөтөлбөр бүр "Камертон"-той биш, "Night With Us" шоуны зохион байгуулагчидтай холбоотой байлаа.

Гэвчиг, "Камертон"-ы ойн тоглолт мэт сурталчилгаа хийж үзэгчдийг төөрөгдүүлсэн нь эхний алдаа болов.

Хоёрт, нарийн ялгааг мэдээгүй, "Камертон"-ыг үзнэ гэж догдолж очсон үзэгчдийн гонсойж үлдсэн, түүнийгээ ил шулуун илэрхийлсэн сэтгэгдэлд реппер Quiza ихээхэн эмзэг хандаж, хэдэн зуугаар нь блок хийж, бүр "Гяндан" гэдэг тодотгол зүүн нэрлэсэн нь анхаарал татсан юм.

"Камертон"-ы өөрсдийн тоглолт биш байсан байж болно. Тийм ч учраас хөтөлбөрийн дагуу, өөр артистууд дуулах хугацаанд өөр ондоо ажил амжуулсан ч байж болно. Гэвч үүнийг үзэгчид ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл тэдний хэн хэн нь үзэгчдийг хуурчээ. "Камертон"-ы тоглолт мэт ойлголт төрүүлж, сурталчилгаа хийсэн "Night With Us"-ынхан ч, андуу ойлгосон хүмүүсийг "гяндан" гэж тодотгосон Quiza ч.

Явж, явж уран бүтээлчид үзэгч, сонсогчгүй оршин тогтнох боломжгүй гэдгээ л нэг санах хэрэгтэй болох шиг. Үзэгчид юунд мөнгө төлсөндөө анхаардаг, бас хариуцлага ч нэхдэг болж байна. Зарчим нэхэж байна. Энэ бол шинэ хандлага. Харин артистууд өөрсдөө үзэгчдээ бас хүндэлдэг болох шинэ хандлагад суралцах шаардлагатай бололтой. Өөрөөр хэлбэл, артистууд нь үзэгчдээсээ хоцорчээ гэлтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Камертоны дуунууд 60, 70, 80-аад оны дуунууд шиг одоог хүртэл дуулагдсан урт настай дуу бол биш ээ. Одоо бараг мартагдаж байгаа биз дээ, тэр Болдын төрийн шагнал ч гэж дээ, Чааваас онигоо..

Зочин
Зочин

Гиншээ гуншаа төрийн соёрхолоо хураалга яаж авч чадаж бнаа ичих нүүртэй төрлдөө

Зочин
Зочин

Лалрууд гомонууд

Зочин
Зочин

tsadsan gahainuud

Зочин
Зочин

Энэ нэг өөрийгөө баясгасан баньданцар байна

иргэн 1
иргэн 1

Урлагийн хамтлаг дундаас уран бүтээлийн ололт амжилтаараа байнга өсөн дэвжиж үзэгч олноо баясгаж бдаг хамт бол Хурд, Ху /Хүннү/ гэж боддог. Эдгээрээс дэлхийд нэрээ гаргасан нь Ху хамтлаг. Камертон олон жил болсон мөртлөө сэтгэлд хоногшихоор тийм ийм гэж нэрлэхээр уран бүтээл цөөн эргэж санахаар амандаа аялсан ч юм шиг... Яагаад төрийн шагнал авсан нь гайхширал төрүүлдэг. Ямар юмынх нь шинэ урсгал нтр гээд байдаг нь ойлгомжгүй.

Холбоотой мэдээ

Back to top button