Нийгэм мэдээ

Л.Чинбатыг 1-5 жил хорих эсвэл зорчих эрхийг нь хязгаарлахаар зүйлчилжээ

“Гацуурт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн Л.Чинбатад холбогдох үйлдлийг шалгаад яллагдагчаар татах саналыг тус аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлжээ.

Л.Чинбат нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сумын заагт морьтой хоёр, мотоциклтой нэг хүнийг машинаараа хөөж дайрсан гэх мэдээлэл бий. Холбогдох бичлэг нь цахим орчинд түгсэн билээ.

Л.Чинбатын тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Түүнийг шалгасан Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг задалбал,

10.1 дүгээр зүйл .Хүнийг алахаар завдсан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан ,

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Шүүхийн байгууллагаас дээрх зүйл ангиудаар Л.Чинбатыг гэм буруутай гэж үзвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Барьж хорь

Бодит байдал
Бодит байдал

Өө за за,Сэлэнгийн цагдаа нар малын хулгайчидтайгаа нийлж хүн ялладаг болоо юу?Эсвэл Сэлэнгийн цагдаа нар малын хулгайчид болоо юу!

Зочин
Зочин

Хорисон нь дээр

Zochin
Zochin

Чинбат биш нөгөөх нь худал мэдээлэл тараасан хэргээр яллагдаж байгаа юм бишүү

Зочин
Зочин

Хүний амь үнэгүй болчихсон юм бна дөө мөнгөтэй талд үйлчилдэг гэдгээ харуулах юм даа энэ хуулийн байгууллага

Зочин
Зочин

Монголын ард түмний Өмч хөрөнгийг хурааж аваад заавал хориорой!!!

Монгол
Монгол

Морьтой , мотоциклтой мөргүүлсэн малчин ялтан буруутан болж. Хөрөнгөтэй мөнгөтэй хүний зөв. Үнэн зөвийг тогтоогоод хорих ял өгөх шүүгч монголд байхгүй хэдэн халтар төгрөг хармаанда хийлгээд л чимээгүй болно до.

Монгол
Монгол

Зорчих эрх хязгаарлахийг эсэргүүцэж байна.
Барьж хорь.!!!

Зочин
Зочин

Hvn alahiig zabdsan hvn blgoniig horihgui blchin bzd ene hvniig horihgui bol

Зочин
Зочин

Шоронд нь хатаа.

Зочин
Зочин

Баян хүнд атаархаж, дов жилагын үзэл гаргасан хөдөөний оркуудыг өөрсдий нь яллах байсым даа !

Зочин
Зочин

Malcnidiig hulgaicn gej oron dayr zarlaj ner hvnded ni haldsan alahaar zawdaj zanalhiilsen ed hurungud ni bie mahbodid ni haldaj gemtel ucniruulsan olon niitiin amgalan taiwan baidal aldagduulsan gemt vildeldee gemsneegvi geh met masn olon zurcnil vildsen baihad ymar ineed yl tuluwluj bn vnen zuwuur ni yllaarai

Зочин
Зочин

Чадахгүй л дээ

Зочин
Зочин

Yun zorchih Erhard be? Suulgah heregtei. Mungutei hun yu ch hiij bolno gesen utgiig ustgah heregtei

иргэдолон түмэн
иргэдолон түмэн

Бичлэгийг үзэхэд эвгүй л юм харагдсан,хуулийн хүрээнд шудрагаар шуурхай шалгах нь зөвдөө

Зочин
Зочин

Энэ өмхий хүүрийг хурдан хорьж шалгаач

Зочин
Зочин

Нөгөө хэдэд нь хэрэг үүсгээд байгаа юм бишүү, эндээс харвал.

Холбоотой мэдээ

Back to top button