Нийгэм мэдээ

Х.Булгантуяа: 496.2 мянган иргэний тэтгэврийг нэмэхэд НДС-гаас 194.4 тэрбумыг зарцуулна

ХНХЯ-наас өнөөдөр (2023.06.28) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Улсын төсөвт тодотгол хийснээр долдугаар сарын 1-нээс эхлэн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа "10 жилийн дараа бид ахмадуудын тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шийдлээ.

Юун түрүүнд, бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Энэ хүрээнд 168 мянган хүний тэтгэврийн зөрүү арилна. Тодруулбал, тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөг болгож байна" гэлээ.

Нийт 496.2 мянган иргэний тэтгэвэр бодлогын хүрээндээ нэмэгдэх бөгөөд үүнд НДС-гаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар болжээ.

Тэгвэл бусад тэтгэвэр, тэтгэмжүүдийн тухайд, долдугаар сарын 1-нээс:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянган
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325 мянга
  • Ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 275 мянга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275 мянган төгрөг болж тус тус нэмэгдэх юм байна.

Өмнө нь мэдээлсэнчлэн, Үндэсний их баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 6-нд энэ төрлийн тэтгэмжүүдийг иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.

Мөн хүүхдийн мөнгийг ялгамжгүй олгож эхэлж буйтай холбогдуулан нөхөн олгох, хүсэлт гаргах гэх мэт ойлгомжгүй асуудлууд үүсээд байгаа.

Тэгвэл, өмнө нь хүүхдийн мөнгө авч байгаад хасагдсан хүүхдүүдийн тэтгэмжийг дахин хүсэлт өгөх ШААРДЛАГАГҮЙГЭЭР, данс руу нь долдугаар сарын 6-нд шилжүүлэх аж.

Ингэснээр 0-18 насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгогдоно.

Харин шинээр төрсөн буюу өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан түүхгүй хүүхдүүдийн тухайд л цахим платформоор дамжуулан, хүсэлтээ гаргах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ажиглагч
ажиглагч

юу нь хэдхэн тэрбум бэ, хэдэн их наядаар нь хулгайлсан хөгийн хулгайчуудаа, их наяд, тэрбум ккккккк

иргэн
иргэн

Энэ эргүүг Зайлуулаач !!!!!!! Ёс зүйтэй бай авгай !!!!!!!!

Зочин
Зочин

Тэжээгчээ алдсаны тэтгэмж нэмэгдсэнүү

Эрдэнэ
Эрдэнэ

Тэрбумын авилгач

Зочин
Зочин

Тэтгэвэр 50.0₮ нэмэгдсэн байна тэгээд одоо баярлах уу арай юмаа яаж амьдрах юм бэ Булгантуяа гуай хэлээд өгөөч 500 гаа ядаж 600 болгосон бол ч яая гэхэв

Өлзийтогтохын Ичинхорлоо
Өлзийтогтохын Ичинхорлоо

Булгантуяа гишүүнээ.Мэдээ. МН дээр хүснэгтээр үзүүлсэн байна.Одоо авч байгаа,Шинээр нэмэгдсэн Тэтгэврийн хэмжээг харьцуулсан байна.544.600 нь 777.300 болсон байна.232.300 нэмэгдсэн байна.Би багш мэргэжилтэй.Тэтгэвэр 563000 нь + 709.589 болжээ.Нэмэгдэл нь 146.589 болжээ.Үүнийгээ тайлбарлаад бичээч.Хариу

Зочин
Зочин

232.300 нэмэгдсэн бол маш их нэмэгдсэн бна ш дэ. Чамлаад байгаа юм уу.

Зочин
Зочин

Тоглох юм аа ахмадуудаар үнийн бодлогоо бариад бараа таваарын үнээ буулгаж үнэ нэмэхгүй бодлого барь малаа

Зочин
Зочин

Yag unendee tetgever nemeegui shou ehleed zoruug arilgah heregtei daraan niitedin 10% nembel uneheer shudraga baih bailaa tuhailbal sain duriin daatgal hiilgesen huniih nemegdsengui tednii tushaasan mongo niigmiin daatgaliin sand oroogui yumuu? tednii mongo mongo bish yumuu? Yagaad irgedee alag uzej baina ene bol zovhon 1 hesegtin taalagdah yavuurgui songuuliin onoo tsugluulah gesen busarmag uil enendee tulbal NDn tushaasan mungiig butsaaj olgo SDDn huulia boli

Холбоотой мэдээ

Back to top button