ДЭЛХИЙ

НАСА 2032 онд сарнаас ашигт малтмал олборлох туршилт хийнэ

НАСА сар дээр байнгын бааз бүтээн байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Бааз дээр амьдрах хүмүүсийн хэрэглээг хангахдаа НАСА сарны хөрс дор байгаа хүчилтөрөгч, ус хоёрыг олборлох юм. Энэхүү олборлолтын ажлаа өргөсгөж, 2032 он гэхэд сарнаас төмөр, газрын ховор металл гэх мэт ашигт малтмал олборлох туршилтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус агентлаг 1961-1972 явуулж байсан сар луу хүмүүс нисгэсэн Аполлон төслөө Артемис нэртэйгээр дахин явуулж байгаа билээ. Артемисийн хүрээнд 2025 он гэхэд сар дээр анхны эмэгтэй, өнгөт арьстай хүнийг буулгах төлөвлөгөөтэй байгаа аж. НАСА-гийн Жонстон сансрын төв 35 жилийн турш ажилласан эрдэмтэн Жералд Сандерс Артемисийн өөр нэг зорилго бол арилжааны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж ашигт малтмал хийх явдал хэмээжээ.

Тэрбээр Брисбэн хотод болсон уул уурхайн чуулганы үеэр “Бид Сар дээрх нөөцийг судлахын тулд хайгуулын үе шатандаа хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж байгаа. Ингэснээр гаднын хөрөнгө оруулагчдад эрсдэл буурч, цаашлан ашигт малтмал олборлох явц эхлэх магадлалтай” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-06-29 08:35

Сайн зүйлийн эхлэл огтхон ч биш. Хүн төрөлхтний хөгжил оргилдоо хүрч сүйрэлрүүгээ дөхөхийн дохио бизээ.

Холбоотой мэдээ

Back to top button