Япончууд цацраг идэвхт 1 сая тонн ус далайдаа цутгах нь

Японы Засгийн газар 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхтэй усыг Номхон далайд цутгах төлөвлөгөөтэй байгаа.
Үүнээс өмнөд БНСУ-ын иргэд далайн давс гэх мэт бусад далайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нь худалдан авах болжээ.
Цутгах усыг 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас дэлбэрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцын эвдэрсэн реакторуудыг хөргөхөд ашигласан. Японы Засгийн газар мэдээлэхдээ ус аюулгүй, ихэнх цацраг идэвхт бодисыг шүүсэн гэхдээ бага зэрэг тритигийн изотоп байгаа хэмээсэн юм. Трити нь устөрөгчийн изотоп бөгөөд уснаас салгахад хүндрэлтэй байдаг аж.
Сөүлээс өмнөд хэсэгт байрладаг Сённам хотын оршин суугч 38 настай И Юн Мин “Би саяхан 5 кг давс худалдаж авсан. Хоёр хүүхдийн эх хүний хувьд зүгээр суугаад байж чадахгүй. Би хүүхдүүддээ аюулгүй хүнс өгмөөр байна” гэж хэлжээ.
Сөүлээс өмнөд хэсэгт байрладаг Сённам хотын оршин суугч 38 настай И Юн Мин “Би саяхан 5 кг давс худалдаж авсан. Хоёр хүүхдийн эх хүний хувьд зүгээр суугаад байж чадахгүй. Би хүүхдүүддээ аюулгүй хүнс өгмөөр байна” гэж хэлжээ. Өмнөд Солонгост давс нөөцлөх гэсэн хүмүүс ихэссэн тул зургаадугаар сард давсны үнэ хоёр сарын өмнөхтэй харьцуулахад 27 хувиар нэмэгдсэн аж. Үүний улмаас тус улсын засгийн газар долдугаар сарын 11 хүртэл өдөр бүр 50 тонн давсыг нөөцөөс гаргаж, зах зээлийн үнээс 20%хямдруулж худалдаалж байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ НӨГӨӨ NO WAR чууд ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНАА.ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ГАДАА ОЧИЖ ЖАГСААЧ ЭЭ. НААД ЦАЦРАГААР ХОРДСОН УС ЧИНЬ ДЭЛХИЙН БҮХ ХҮНД ХАМААТАЙ БӨГӨӨД ОДОО ЭНЭ БАГАХАН ДАЙНААС ХЭДЭН ЗУУ ДАХИН ХОР ХӨНӨӨЛТӨЙ ЮМ ШҮҮ ДЭЭ.ЯМАР САЙН ДАА ДАЛАЙН ДАВС ХЭРЭГЛЭДЭГ ОРНУУД ДАВСАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР НӨӨЦЛӨЖ БАЙХАВ ДЭЭ.МАНГАР БАЦААНУУД АА.
bitgii novshrood bai, tsaana tsumiin hayagdaliin hemjee hordol boloh bolomjgui, hu jaa shig busdiig gutgehee boli