Шуурхай: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жил хорих ял төлөвлөлөө
Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.
Энэ үеэр прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял төлөвлөсөн тухай дүгнэлтээ уншиж танилцууллаа.
Үүний дараа прокурорын дүгнэлтийн дагуу ял оноох эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид нэг л улстөрч багтсан нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг юм.
Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураажээ.
Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан.
22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.
22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө Архангайн шүлэгчин залуу хайшаа алга болчихвоо
Элчингээр явсан Энхтүвшин, Баатарбилэг гэсэн жигүүр ургуулж, шантааж хийж эрх мэдэл, албан тушаалд очдог хэдэн гарууд бий.
Сумяа бөхөө ингэж хорио
фортуна ялгүй шенокол тавьж яаж галзуурч байлаа даа
10 аас дээш жил өгөх хэрэгтэй
Зөв замдаа оржэээ.
Найз нөхөд гэр бүлийнхэн нь нэгийгээ шоронд хийж бгаа шүү
Баатарбилэг чи УИХ-н гишүүн дөнгөж болчихоод ширэн нүүртэй гээд Нямдорж агааг айхтар шүд зуун байж шүүмжилсэн билээ. Тэгээд одоо ойлгов уу Бяруу ч болоогүй байж бухын баасаар баах гэж үг байдаг
Чадах уу? Хорих яахав. Хохирол юу болов?
Төлөвлөсөн гэнээ яг ялалчаагүй гэсэн үгүү яасан ч бөөрөнхий шүүх вэ гишүүн тусамаа хүндрүүлэх заалттай байхгүй бол бүгд хулгайч болчоод бнашд
За акулууд нь ял шийтгэлгүй юу.