Нэг дороос: Г.Ганжаргалыг гаднын нөлөөтэй амиа алдсан гэж ХАРДАХ ҮНДЭСЛЭЛҮҮД

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 8-9-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр, "Хасу шивэрт" рашаан сувиллын газарт амь насаа алдсан.
Харамсалтай хэрэг гараад бүтэн жил өнгөрөхөд ямар үйл явдлууд өрнөж, хууль хяналтын байгууллага хэрхэн ажилласан талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Тэд хэргийн үнэн мөнийг олтол, хамт явсан хүмүүстээ хорлогдсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд үнэн зөвөөр тогтоох хүртэл, тэмцэхээ мэдэгдсэн.
Г.Ганжаргал агсны үхэл гадны нөлөөтэй гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлаж байгаа юм.
1. Хэргийн газрын үзлэг дутуу хийсэн.
2. Дутуу хийгдсэн үзлэг, авагдсан баримтуудын дагуу боогдсон хэргийг яаравчлан хаах гэж оролдсон.
3. Талийгаачийг хэрэв унасан гэж үзвэл унаж болох газраас өөр газар түрүүлгээ харсан байдалтай олдсон, нүүрээрээ буюу доош харж унасан хэрнээ толгойн ар хэсэг задарсан, биеийн ар хэсэг болон хөлөнд маш олон чирч явсан мэт зулгаралтуудтай. 4. Талийгаачийн хүзүүн дээр нарийн зүйлээр боосон маш тод ормууд гарсан байхад боосон гэдгээр бус, зөвхөн өндрөөс унасан гэх өнцгөөс өдийг хүртэл шалгаж байгаа. 5. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч экскумаци буюу шарилыг ухаж гарган дахин шинжилгээ хийх процессыг ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нууцаар хийсэн, энэхүү үйлдэл нь одоо шалгагдаж байгаа.
6. Хавтаст хэргийн нотлох баримт, материалуудыг зориудаар өөрчилж байгаа, жишээлбэл унаж болох байсан генераторын дээврийг албаар эвдэн зураг авч, үүнийгээ дээвэрт цохигдсон мэтээр хавтаст хэрэгт баримтжуулан хавсаргасан.
7. Хэргийн талаар мэдүүлэг өгсөн этгээдүүдийн давтан мэдүүлгүүд анхныхаасаа зөрүүтэй байдаг.
8. Нотлох баримтаар авах ёстой зүйлүүдийг тодорхойгүй шалтгааны улмаас зориудаар баримтжуулж аваагүй.
9. Эрэн сурвалжлах нэвтрүүлгээр холбоотой байж болох этгээдүүд зураг хөрөгтэйгөө ил гарсан боловч энэ талаар ямар ч тайлбар мэдээлэл хийгээгүй.
10. Анхнаасаа хэргийн үйл явцыг хэн ч хараагүй байхад өндрөөс унасан гэх ойлголтыг тухайн үед хэргийн газар байсан хүмүүст зориудаар тараасан.
11. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан шинжээчдийг томилуулж ажиллуулах асуудлуудыг зориудаар бүрхэгдүүлж зөвшөөрдөггүй, прокурор нь тодорхой журмын улмаас болохгүй гэж байхад ШШЕГ нь тийм журам хамаагүй, болно гэсэн ямар ч уялдаа холбоогүй ажилладаг.
12. Өндрөөс унах үеийн туршилтыг хийхэд хийсэн шинжээчийн хувьд ч, унагасан материалын хувьд ч, унасан байж болох нөхцлүүдийг ч шинжлэх ухаанд суурилсан, бодит логиктой хандаагүй. Хамгийн сонирхолтой нь 70 кг ч бай, 10 кг ч бай ачааг унагаахад доор байрлах генераторын дээвэр дээр унасаар байхад туршилтын тайланг тухайн газар унасан, дээвэр дээр унаагүй мэт гаргасан.
13. Өндрөөс унах үеийн туршилтад ар гэрийнхнийг нь зориудаар оролцуулж харуулахгүйг оролдсон.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнийг �##�ах хүртээ хорсоно гэдэг бол хүн ёсноос гадуур үйлдэл. Энд байсан эмч нар үнэнийг хэлэх хэрэгтэй дээ.
Үнэн мөн нь олдоосой
яачихсан болоод энэ хүнийг �##�ах болов. ш�##�тгаан нь?
энэ хэргийн үнэн мөнийг олох хэрэгтэй хүн �##�сан хүмүүс ял завшаад явж байгаа ч юм билүү
ЦАГДАА ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ