Орос 180 мянган цэргээ байлдааны хоёр гол фронтод байршууллаа

Украины Ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт тулааны талбарт хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн ч ахиц дэвшил гарч байгаа хэмээн мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын 37 хавтгай дөрвөлжин талбайг цэргийнхэн эргүүлэн авсан гэж Киев мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч Украины албаныхан тус улсын зүүн хэсэгт ширүүн тулаан болж байгаа гэдгийг онцолсон юм.
Украины Зэвсэгт хүчний зүүн хэсгийн төлөөлөгч Серхий Череваты "Орос 180 гаруй мянган цэрэг байлдааны хоёр гол фронтод байршуулсан. Түүнийгээ "хүчирхэг бүлэглэл" хэмээн тодорхойлсон. Оросын цэргүүд Лайман хотуудын ойролцоо Купянск, мөн он гарснаас хойш хамгийн их цуст мөргөлдөөн болсон Бахмут хотыг бүсэлсэн" гэв.
Мөн Сумы хотод нисэгчгүй онгоц оногдсоны улмаас хоёр хүн амь үрэгдсэн билээ. Оросын дөрвөн нисгэгчгүй онгоц Суми хотын зүүн хойд хэсгийн төвд оногдож, орон сууцны хоёр хороолол болон захиргааны байрыг оносон гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгдэв. Бүс нутгийн цэргийн захиргаа даваа гарагт мэдээлснээр хоёр хүн амиа алдсан байна.
Энэ үеэр В.Зеленский АНУ-ыг Украиныг НАТО-д элсэх урилгыг явуулах хэрэгтэй хэмээсэн юм. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа "Ж.Байден НАТО-д элсэх урилгыг явуулах нь бидний хувьд маш том дэмжлэг болно" хэмээв.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос,Хятад хоёр далдуур хуйвлддаг болчоод байхад л манай оркууд Оросыг дэмжээд байх нь дэндүү ухаан гүй явдал шүү ! Орос Украйныг эзлээд,Хятад Тайвани йг эзэлчихвэл манайхыг хэн нэгэндээ л хөнгөн зууш болгоо л хаяж өгнөшүү дээ ! Үүнийг ухаардгүй ээ, "ман айх 16-р нь" гээ л дайраад бөйхымаа !
Нано той нь үнс болгоно шүдээ ах нар no porolblem
Ногоон оо хууль дүрмээ мэддэггүй хар тамхичин бололтой
Дайн тулаантай газар нутгийн маргаантай улсыг хэзээ ч НАТОд элсүүлэхгүй гэсэн баримт бичиг байдаг.
Аан тиймүү луухаанаа