Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Цэргүүд болон Палестины дайчдын мөргөлдөөнөөр 9 хүн амиа алдлаа

Израилийн Женин хот дахь дүрвэгсдийн хуаранд цэргүүд болон Палестины зэвсэгт дайчдын хооронд гал нээсэн мөргөлдөөн эхэллээ.

Даваа гарагийн үүрээр Израилийн арми нисэгчгүй онгоц ашиглаж, 10 орчим агаарын довтолгоо хийсэн байна. Ингэхдээ палестинчуудын нуугдах байр, хяналтын төв, зэвсэг, тэсрэх бодис үйлдвэрлэдэг газруудыг онилжээ. Мөн цахилгаан, ус тасарч, дэд бүтэц эвдэрсэн байна. Дүрвэгсдийг яаралтайгаар нүүлгэн шилжүүлжээ.

Палестины эрх баригчдын мэдээлснээр Женин хотод сүүлийн 20 гаруй жилийн хугацаан дахь хамгийн том цэргийн ажиллагаа явуулсан үе болж байгаа ажээ.

Одоогоор 9 иргэн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан байна. Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм. Мөн цэргүүд ажиллагааны үеэр 50 орчим зэвсэгт этгээдийг баривчилжээ.

Түүнчлэн армийнхан даваа гарагийн шөнө 500 орчим Палестины гэр бүлийг хуарангаас гарахыг зөвшөөрөв. Мөн Израилын армийн мэдээлснээр зэвсэг хураах, хуарангийн аюулгүй газар болох сэтгэлгээг эвдэх зорилготойгоор цаашид ч нисэгчгүй онгоцоор агаарын цохилт өгөх ажээ.

Өнгөрсөн сарын 20-нд Израилийн цэргийнхэн Иордан голын баруун эрэгт сүүлийн жилүүдэд анхны удаа довтолгооны нисдэг тэргийг ашигласан юм. Улмаар Женин хотод хийсэн дайралтын үеэр долоон палестин амиа алдсан билээ. Дараагийн өдөр нь Хамас бүлэглэлийн хоёр зэвсэгт этгээд Эли суурингийн ойролцоо дөрвөн израиль иргэнийг буудан хөнөөсөн юм.

Сүүлийн нэг жил хагасын хугацаанд израильчуудыг онилсон 50 орчим халдлагын ард Женин дэх палестинчууд байсан хэмээн цэргийнхэн мэдэгдэв. Он гарснаас хойш нйит 140 гаруй палестин иргэн амиа алдсан бол Газрын зурваст 36 хүн амь үрэгджээ.

Өмнө нь 2002 онд Палестины 52 энгийн иргэн болон дайчин амиа алдсан байдаг. Харин Израилийн 23 цэрэг амь үрэгдэж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button