НИЙГЭМНийгэм мэдээ

Хорт хавдрын эмийн туршилт муу байснаар “AstraZeneca”-гийн үнэлгээ 10 тэрбумаар буурчээ

Хорт хавдрын шинэ эмийн туршилтын үр дүн тооцоолж байснаас муу гарсан тул “AstraZeneca” компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум фунт стерлингээр буурсан байна.

Тус компани даваа гарагт (2023.07.03) датопотамаб дерукстекан нэртэй эмийн туршилтын гуравдугаар шатны үр дүнг танилцуулжээ.

“AstraZeneca” фирмийн мэдээлснээр энэхүү эм нь хими эмчилгээний стандарт гэж тооцогддог доцетакселээс илүү удаан хугацаанд хорт хавдрыг даамжрахаас сэргийлж чадах аж.

Гэвч гуравдугаар шатны туршилтын үр дүн датопотамаб дерукстекан хэрэглэсэн өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгана гэж хэлэх хэмжээний биш байгаа юм. Ийм учраас тус компанийн хувьцааны ханш зурган хувиар унажээ.

Шинжээчид туршилтын үр дүнг “AstraZeneca” компанийн гаргасан бусад эмтэй адил их хэмжээгээр худалдаалагдахгүй гэж тайлбарласан тул хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, тус компанийн зах зээлийн үнэлгээ их хэмжээгээр унасан байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button