Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Цагаан ордноос кокаин олжээ

АНУ-ын Цагаан ордноос цагаан өнгийн нунтаг бодис олсон нь кокаин болох нь тогтоогджээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.

Энэ талаарх мэдээллийг Вашингтоны Гал сөнөөх албаны хорт бодистой тэмцэх тасгийн албан хаагчийн эх сурвалжид үндэслэж Вашингтон пост сонин мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр уг бодисыг номын сангаас олсон гэх бөгөөд ингэхдээ жуулчдын орох зөвшөөрөлтэй хэсгээс олдсон гэжээ.

Кокаиныг уламжлалт шалгалтын үеэр олсон байна. Улмаар хамгаалалтынхан өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ордонд байсан хүмүүсийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлжээ.

Нэмэлтээр мэдээлэхэд сэжигтэй бодис олдох үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд байгаагүй аж. Тус барилгаас кокаин олдсон нь анхны тохиолдол биш ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button