НИЙГЭМ

ЦУОШГ: Үерлэсэн голуудад хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас дараах газруудад үерлэж байна.

Хэнтийн нуруунаас эхтэй голууд гурав хоног үргэлжлэн орсон борооны улмаас эргээ давж үерийн аюултай түвшнийг даван хүчтэй үерлэж байна.

Тухайлбал Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн зэрэг голууд 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа аж. 

Туул голд цутгадаг Сэлбэ, Улиастай, Тэрэлж голууд хүчтэй үерлэж байгаагаас шалтгаалан маргааш Туул гол Улаанбаатар хот болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд, Туул голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх.

Мөн бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулан гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цөмийн шумбагчаараа туслахыг хойдууд зөвшөөрлөө

Холбоотой мэдээ

Back to top button