НИЙГЭМ
Баянхонгор: Эрсдэлээс сэргийлж үерийн далангуудыг сэргээж байна

Сүүлийн өдрүүдэд өдрүүдэд орсон борооны улмаас Баянхонгор сумын зарим багуудын айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ. Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай холбогдлоо.
Тэрбээр "Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын техник хэрэгслийн ашиглан үерийн далангуудыг сэргээлээ.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн аюул, осол бүртгэгдээгүй байна. Гэвч болзошгүй эрсдэлээс хамгаалж, голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, үерийн аюулаас сэрэмжтэй байж, ойр хавийн үерийн даланг сэргээхийг анхааруулж байна" хэмээв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.