Нийгэм мэдээ

Давж заалдсан Д.Мөнх-Эрдэнийн хорих ялыг бууруулж, нэг жил болголоо

Д.Мөнх-Эрдэнийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/ боллоо.

Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасах, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан юм.

Ингэснээр давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд нэг жил 10 сарын хорих ял оногдууллаа.

Эргэн сануулахад, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,

22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцож, ял оноосон.

Ташрамд дурьдахад, түүний урьдчилан хоригдсон хоног хугацааг нийт ялын хэмжээнээс хасч тооцох билээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гэмт хэрэг хийсэн бол ялаа эдэлж хариуцлагаа хүлээх ёстой үнэндээ бол шударга зүйл аман дээрээ хэлж хашгичсан цаанаа далдуур худал хуурмаг ярьж шударга бус явдалтай хүн байсан ш дээ

Зочин
Зочин

Шүүх буруу. Цагаатгах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button