Нийгэм мэдээ
Тодруулга: Д.Гардийг БЗС-гийн захирлаас түдгэлзүүлэх тушаал гараагүй

Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг АТГ-аас шалгаж байгаа.
АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг гарч, Боловсролын зээлийн сангийн багц хэргийг мөрдөн шалгаж буй билээ. Энэ хүрээнд Д.Гардийг яллагдагчаар татах үндэслэл бүрдсэн гэдэг мэдээлэл байна.
Мөн албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр болсон гэгдэж буй. Харин БЗС-гаас энэ талаар тодруулахад, түүнийг түдгэлзүүлэх агуулгатай аливаа тушаал гараагүй байна гэлээ.
Харин хуулийн байгууллагын эх сурвалжууд Д.Гардийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавихаар болсон гэдэг мэдээллийг баталгаажуулж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад гадуур сул яваад байдгийн хэргийн ул мөрөө баллана ш дээ