Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Могойд хатгуулсан 11 тохиолдол ГССҮТ-д бүртгэгдлээ

ЭМЯ, ГССҮТ-өөс могойд хатгуулж, гэмтэхээс сэргийлэх зөвлөмж гаргаж байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд ойр давтамжтай бороо орсноос үүдэн суурьшлын бүсэд могой ихээр орж ирж байгаа юм.
Он гарснаас хойш ГССҮТ-д 88 мянга 791 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс могойд хатгуулж гэмтсэн 11 тохиолдол байгаагийн долоо нь 0-17 насны хүүхэд юм байна.
Хэрэв могойд хатгуулсан бол,
- Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уух зэргийг хориглох
- Хөл, гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж, бөгж, цаг, гутад зэргээ тайлах
- Согтууруулах ундааны төрлийн болон каффейн агуулсан зүйл уухгүй байхыг зөвлөдөг байна.

Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойр эмнэлэг байхгүй тохиолдолд яах ёстой вэ?