Нийгэм мэдээ

НӨАТ-ын сугалаанаас 10 саяын дөрөв, 30 саяын нэг азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 42 479 700 баримт хамрагдсанаас, 8 орон таарсан 1, 7 орон таарсан 4, 6 орон таарсан 53,5 орон таарсан 380,4 орон таарсан 3818,3 орон таарсан 38439 баримт тохиролд таарч азтан боллоо.

Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 10089 азтан, Хан-уул дүүрэг 6689 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Баянгол дүүрэг 5054 азтан, Дархан-уул аймаг 874 азтан, Орхон аймаг 811 азтан, Дорнод 613, Өмнөговь 606 азтан тохирол таарсан байна.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +25%, Налайх дүүрэг +16%, Хан-Уул, Сонгинохайрхан +15% дүүрэг, Төв аймаг +19%, Говь-Алтай аймаг +18% байлаа.Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Сугалаагаар,

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ийм арга хэмжээ хэрэггүй гэдгийг иргэд мөнч их хэлж сануулж байсан. Татварынхаа хэмжээг л бууруулах хэрэгтэй. Бүх захуудыг НӨАТ т хамруулах хэрэгтэй. Ийм алаг цоог, шудрага бус албан татвар төлөх иргэдэд хохирол ихтэй байнаа.

Осирваань
Осирваань

НӨАТ буцаан олголт хэзээ орхий юм бэ

Chimongolianos
Chimongolianos

End lalariin sugalaagaa zogsoovol taarna shar hudlaa ym

Холбоотой мэдээ

Back to top button