ДЭЛХИЙ

CNN: Монголчууд түрүүлсэн морины хөлсийг аз авчирна гэж үздэг

“CNN” Монгол үндэсний наадмыг онцолжээ. АНУ-ын томоохон мэдээ мэдээллийн сайтуудын нэг болох “CNN” агентлаг Монгол үндэсний наадмыг онцолсон байна. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ эхээр нь орчуулж хүргэе.

Олон жуулчид Монгол Улсыг бодохдоо өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн гэр, элсэн цөл, түүхэн дэх хамгийн алдартай дайчдын нэг Чингис хааныг төсөөлдөг. Монголын эзэнт гүрний анхны хаан 1227 онд таалал төгссөн ч түүний домогт үйл энэ сайхан нутгаар цуурайтан үргэлжилсээр байна. Жил бүр уламжлал болон зохиогддог хамгийн чухал баяр наадам ч үүнтэй адил үргэлжилсээр. Жилийн онцлох үйл явдлуудын нэг гэгддэг наадмаар олон мянган монголчууд үндэсний их баярыг тэмдэглэдэг. Мөн энэ нь олон улсын жуулчдын сонирхлыг татдаг байна. Тус алдартай наадмыг үзэх хүсэлтэй жуулчид дараа жилийн долоодугаар сарыг хүлээх хэрэгтэй. Энэ нийтлэл бол наадмыг хэрхэн үзэж сонирхох талаар товч заавар юм.

-Наадам гэж юу вэ?-

Уг баярыг ихэвчлэн “Эрийн гурван наадам” гэж нэрлэгддэг. “Nomadic Expeditions” аялал жуулчлалын компанийн захирал Ганбаатарын Буяндэлгэр “CNN”-д  ярилцлага өгөхдөө “Наадам нь үнэндээ 2000 гаруй жилийн түүхтэй. Тэр үед монгол овог аймгууд их дайтдаг байсан тул тулаанд бэлтгэх арга байсан. Монгол хэлээр наадам нь тэмцээн гэсэн үг. Наадамд Монгол бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан гэсэн гурван үндсэн тэмцээн багтдаг” гэж тайлбарлав.

Наадмын үеэр монголчууд олноороо цуглардаг. 21 аймаг, нийслэл Улаанбаатараас говийн алслагдсан тосгонуудаас хүртэл наадамчид ирж нүүдэлчин соёл, өв уламжлалаа тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Буяндэлгэр нэмж хэлэхдээ “Наадмын үеэр хүн болгоноос бахархал, баяр баясгалан, аз жаргалыг харж болно. Наадам бол монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг” гэсэн байна.

-Энэ бүхэн Чингис хаанаас эхтэй-

Монгол Улс анх 1921 онд наадмыг албан ёсоор үндэсний баяр болгон зарласан. Гэхдээ үүнээс өмнө олон зуун жилийн турш сур харваа, морь унах, бөхийн барилдаан байсаар ирсэн юм. Энэ гурван тэмцээн нь тухайн бүс нутгийн нүүдэлчид төдийгүй цэргүүдэд чухал ур чадвар эзэмшүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Зарим түүхийн бичвэрээс харвал 13-р зууны эхээр Чингис хаан дайснаа дарж, монгол овог аймгуудыг нэгтгэснийхээ дараа баяр ёслолын арга хэмжээ болгон наадмыг зохион байгуулжээ.Үүний нотлох баримтуудаас нэгийг дурдвал Чингисийн чулууны бичиг дээр 500 гаруй метрийн зайнаас сумаар бай онож чадсан Есүнхэ хэмээх язгууртныг дүрсэлсэн байдаг.

2010 онд Наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан. ЮНЕСКО-гийн бичвэрт “Монгол наадам бол монголчуудын нүүдэлчин соёл иргэншилтэй салшгүй холбоотой. Наадмын гурван спорт нь монголчуудын ахуй амьдрал, ахуй нөхцөлтэй шууд холбоотой, мөн тэдгээр спортыг уламжлуулан үлдээхдээ гэр бүлийн гишүүдээсээ суралцдаг. Гэхдээ сүүлийн үед бөх, сур харваанд зориулсан албан ёсны бэлтгэлийн хөтөлбөр бий болсон. Наадмын зан үйл, зан заншил нь байгаль, эх дэлхийгээ дээдлэх сэтгэлгээг тодотгож өгдөг” гэж бичжээ.

-Жуулчдад аялахад өмнөхөөсөө илүү хялбар болсон-

Монгол Улсын Засгийн газар 2020 онд үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтыг 3 хоног байсныг 5 хоног болгон сунгасан. Наадам бол жуулчдын Монголд  аялах хамгийн дуртай цагуудын нэг бөгөөд 2019 онд 11,000 гаруй гадаадын иргэн наадмыг үзэхээр иржээ. Тус улс нийтдээ 637,000 орчим жуулчид 2019 онд хүлээн авсан байна.

Цар тахлын улмаас 2020, 2021 онд наадмыг цахимаар зохион байгуулсан. Хэдийгээр хил хаасны үр дагавар 2022 онд хүртэл мэдрэгдсээр байсан ч 2023 оны наадмаар аялал жуулчлал эргэн сэргэнэ гэдэгт албан тушаалтнууд итгэлтэй байсан юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд аялах жил” болгон зарласан. Тус аяны хүрээнд нэмэлтээр 34 орны иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Визгүй зорчих улсуудын тоонд Европын хэд хэдэн орон болон Австрали, Шинэ Зеландыг нэмснээр Монголд 61 улсын иргэд визгүй аялах боломж нээгдсэн байна.

-Нийслэл хотоос хөдөө орон нутаг хүртэл-

Улаанбаатар хотод болдог ёслолын гол арга хэмжээнээс гадна хөдөө орон нутагт даяар янз бүрийн цар хүрээтэй наадам зохиогддог. Олон аялал жуулчлалын компаниуд орон нутгийн наадмыг үзэж сонирхохыг жуулчдадаа санал болгодог юм. Наадмыг үзэх зорилготой жуулчид Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд очиход тэднийг нээлтийн ёслол, урлагийн номерууд угтан авна. 

Нээлтийн ёслолоор монгол бүжиг, хөгжим болон бусад соёлын уламжлалыг харуулсан томоохон арга хэмжээ болдог. Ёслолын онцлох үйл явдлуудын нэг нь Есөн хөлт цагаан тугийг өргөх үйл. Уламжлалт хувцастай морь унасан цэргүүд, есөн цагаан тугаа мандуулан хүрээлэн руу орж ирнэ. “Nomadic Expeditions” компанийн хэлснээр Чингис хааны үеэс энхийн хэлэлцээ, баяр наадмын үеэр цагаан тугийг авч явдаг байжээ. Өнөө цагт есөн хөлт цагаан туг нь Монгол Улсын ариун сүлд бөгөөд Төрийн ордонд хадгалагдаг.

-Эмэгтэйчүүд эрийн гурван наадамд оролцох эрхтэй юу?-

Бөхийн барилдаанаас бусад наадмын тэмцээнд бүх насны аль ч хүйсийн хүн оролцох боломжтой. Харин бөх барилдаанд зөвхөн эрэгтэй тамирчид өрсөлдөнө. Улаанбаатар хотод улсын шилдэг хэдэн зуун бөх хоёр өдрийн турш нэг унаж хасагдах журмаар есөн үе барилддаг. “Nomadic Expeditions” компанийн сайт дээр “Өрсөлдөөнд насны хязгаар, цагийн хязгаарлалт гэх мэт өөр ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Дэвид, Голиат хоёрын байлдаан шиг жижиг биетэй тамирчин хожих нь нэг их ховор үзэгдэл биш” гэж бичжээ.

Нэг хугацаанд олон барилдаан зэрэг болдог. Тамирчны гар, хөлөөс нь бусад биеийн хэсэг газарт хүрвэл ялагддаг дүрэмтэй. Байт харвааны тэмцээн  нь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд, Үндэсний сурын талбайд хэд хоногийн турш болдог. Байг хамгийн их оносон хүмүүс ялна. Энэ хооронд хурдан морины уралдаан Улаанбаатар хотоос гадна болдог. Тус уралдаан нь морины тэсвэр тэвчээрийг шалгадаг бөгөөд голчлон хурдан морь унаач хүүхдүүд уралддаг байна.

Хэдийгээр энэ спорт нь Монголын өв уламжлалын нэг хэсэг боловч бага насны хүүхдүүдийн уралдуулж байгаа нь сүүлийн үед шүүмжлэл дагуулах болжээ. Үүнтэй холбогдон тус улсын засгийн газар хурдан морины уралдааны аюулгүй байдлын журмыг сайжруулжээ. Уралдаан бүрийн төгсгөлд олон түмэн түрүүлсэн моринд ойртохоор яардаг. Яагаад гэвэл түрүүлсэн морины хөлсийг аз авчирна гэж үздэг юм.

-Наадмын тусгай хоол бий юу?-

Наадмын үеэр хаана ч явсан жуулчид сайхан хоол иднэ. Аймаг бүрийн наадмын асруудад хоолны газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэмцээний дундуур наадмын хуушуурыг ойролцоох хоолны газраас авч идвэл зохимжтой.

-Наадмын тасалбарыг олж авахад хүндрэлтэй юу?-

Үндэсний их баяр наадмын үеэр Монголыг зорихыг хүссэн жуулчид тасалбараа урьдчилж авах хэрэгтэй. Улаанбаатарт болох наадмын нээлт болон хаалтыг үзэх тасалбарын тоо хязгаартай байдаг. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн нь 11,000 хүний суудалтай. Үүнээс жил бүр 2500 орчим суудлыг жуулчдад зориулж бэлддэг. Энэ жилийн тасалбарын үнэ 25 ам.доллар байжээ.

Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө тасалбарын худалдаа нээгддэг. Жуулчид аяллын компаниараа дамжуулан тасалбар худалдан авах боломжтой. Харин тасалбар авч чадаагүй тохиолдолд морин уралдааныг үзэх байгаа гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Монголчууд одоо мухар сүсгээ болих хэрэгтэй. 21-р зуун гараад байхад дундад зуунаараа. Ичмээр юм. Түрүүлсэн морины хөлсийг аз авчирна гэнэ шүү. Хойд насандаа морь болох гээгүйл бол.

Зочин
Зочин

ЭНЭ БОЛ ШААЛ МУНАГ ТЭНЭГ МУХАР СҮСЭГ ТҮРҮҮЛСЭН БӨХИЙН ХӨЛС РҮҮ ДАЙРНА МОРИНЫ ХӨЛС РҮҮ ХОШУУРНА ОДОО БОЛЬЧИХОО АЗ ХИЙМОРЬ АЦАРДАГ БОЛ ЗӨНДӨӨ Л ХӨЛС ТҮРХЭЖ ДАЛЧИГНАСАН ГАРУУД АЗТАЙ ЯВАХГҮЙ ЯАСЫН ЗҮГЭЭР БОЛЬ ТААНУУД ХАРИН ОНГОН ОХИН ШӨНӨЖИНГӨӨ БАВЧИХААД ЦАВИНЫХ НЬ ХӨЛСИЙГ НОЙТОН УМДАГИЙГ ДОЛОО ГЭЖ ХЭЛЬЕЭ ТЭГВЭЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО ГЭЖ МИНИЙ ЦУРХАЙД ББУЧИХЛАА

Холбоотой мэдээ

Back to top button