ДЭЛХИЙ

Афганистанд гоо сайхны салонуудыг хаах шийдвэр гарч, эмэгтэйчүүд жагслаа

Афганистанд талибанууд гоо сайхны салонуудыг хаах шийдвэр гаргасан тул эмэгтэйчүүд жагсаал хийв. Нийслэл Кабулд цугларсан эмэгтэйчүүд “Ажил, талх, шударга” ёс гэсэн уриа лоозон барьж тус улсын төрийг барьж буй Талибан бүлгэмийн шийдвэрийг эсэргүүцсэн юм.

Жагсаалыг тараахын тулд Талибан бүлгэмийн цэргүүд усан буу ашиглажээ. Мөн зарим жагсагчид тэдний эсрэг цахилгаан буу ашигласан гэж хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. “AFP” агентлагийн мэдээлснээр лхагва гарагт (2023.07.19) болсон тус жагсаалд 50 гаруй эмэгтэй оролцсон байна.

Талибаны удирдагч нар 2021 онд Афганистаны засгийн эрхийг авсны дараа эмэгтэйчүүдийн эрх тус улсад улам бүр хязгаарлагдах болсон. Тэдний удирдлага дор эмэгтэйчүүд анги танхим, биеийн тамирын заал, цэцэрлэгт хүрээлэнд орохыг хориглосон. Мөн саяхан эмэгтэйчүүдийг НҮБ-д  ажиллахыг хориглосон байна. Эдгээр шийдвэрийг эсэргүүцсэн жижиг хэмжээний жагсаал хэд хэдэн удаа гарсан ч тэр бүрийг Талибаны удирдлага нухчин дарсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эх хүнээс төрөөгүй юм байх даа. эмэгтэйчүүдээ нухчин дараад байхын

Зочин
Зочин

Үзэсгэлэнтэй схн бүсгүйчүүдээ харж хайрлаж бахархаж чаддаггүй мунхагийн туйл болсон бүдүүлэг харгис эрчүүдтэй аймаар орон юмаа.

Zozochinchin
Zozochinchin

Дэлхийн улс орнуудын хөгжлөөс Афганчууд хол хаягдаж байгаа юм байна.Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо маш их байдгийг тэнэг талибанчууд хэзээ ойлгох вэ.

Зочин
Зочин

Oxid busguichuud emegteichuudee ad uzeed baidag urgeljiin dain dajintai aimshgiin oron baina daa

Холбоотой мэдээ

Back to top button