Шинэ Зеландын Хууль зүйн сайд согтуугаар жолоо барин осол гаргасан тул огцорлоо

Шинэ Зеландын Хуул зүйн сайд Кири Аллан согтуугаар жолоо барин явахдаа баричилгаанаас зугтаж, осол гаргасан тул албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. 39 настай түүнийг анхаарал болгоомжгүй авто машин жолоодсон, баривчилгааг эсэргүүцсэн хэрэгт буруутайд тооцжээ.
Тус явдал Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод ням гарагийн (2023.07.23) орой болж, ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Түүнийг баривчлан цагдаагийн газарт дөрвөн цаг саатуулсны эцэст суллан явуулжээ. Тэрбээр тун удахгүй шүүх хурлаар орох юм. Тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс “Сайдын тушаалыг хэвээр нь үлдээх боломжгүй, мөн Хууль зүйн сайд гэмт хэргээр яллагдаж байгаа нь өмөөрч хамгаалах боломжгүй зүйл гэдгийг тэр ойлгосон” гэж хэлсэн байна.
Аллан Хууль зүйн сайдаас гадна бүс нутгийн хөгжил, байгаль хамгаалал, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр хувийн асуудлын улмаас саяхан ажлаасаа чөлөө авсан байсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.