Жо Байдены хүү шүүхийн өмнө буруугаа хүлээх магадлалтай байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден орлогын албан татвараа санаатайгаар хоёр удаа төлөөгүй хэргээ шүүхийн өмнө хүлээн төлөвтэй байгаа юм. Тэрбээр гар буутай холбоо бүхий хэргээр ял эдлэхгүй гэж шүүхтэй тохиролцсоны үр дүнд татвар төлөөгүй явдлаа хүлээн зөвшөөрөх болсон аж.
Прокурорууд түүнийг 2017, 2018 онд 100,000 ам.долларын татварт өгөх байсан ч төлөөгүй гэж үзжээ. Мөн тэрбээр тус жилүүдэд 1.5 сая ам.долларын орлоготой ажилласнаасаа татвар өгөөгүй аж. Хантер үүнээс гадна эмийн бодист донтож, хэтрүүлж хэрэглэсэн үедээ хууль бусаар галт зэвсэг ашигласан хэрэгт прокурорууд буруутгаад байсан юм. Гэвч тэрбээр хорих ял авахгүйн тулд Делавэр мужийн прокуроруудтай тохиролцоо хийж татварын хэргээ хүлээх болсон байна.
Зургаадугаар сард Хантер прокуроруудтай хуулийн хүрээнд тохиролцсон гэх мэдээ гарсны дараа Дональд Трамп болон Бүгд Найрамдах намын гишүүд Ерөнхийлөгчийн хүүд нааштай хандлаа гэж шүүмжилсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oor zondoo herguud bgaa...