ХУУЛЬ

ХЭҮК З.Баянсэлэнгэд дүүгийнхээ ажил явдалд оролцох боломж олгохыг Шүүхээс хүсчээ

Өнөөдөр /2019.10.31/ Хүний эрхийн үндэсний комиссоос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож буй З.Баянсэлэнгийн дүү аравдугаар сарын 26-ны өдөр өөд болж, арваннэгдүгээр сарын 01-ний өдөр ажил явдал нь болох тул оролцуулж өгөхийг түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан болон охин Т.Т нарыг хүссэн тухай дурджээ.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлийн 1-т “Эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр хүндийг нь хүндэтгэнэ”, мөн шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно зэрэг заалтуудыг дурдаад, иргэн З.Баянсэлэнгийг талийгаач дүү У-г оруулах ажилд оролцуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button