Нийгэм мэдээ

"Хангай" хотхоноос 123 орон сууц завшсан З.Баянсэлэнгэ нарыг цагаатгасныг хүчингүй болголоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч З.Баянсэлэнгэ, шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэрлэлээ.

Ингэснээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Хэргийг сануулахад, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан.

Товчхоноор, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.

Хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Б.ХАШ-ИЛД

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаярын бандаажинд хавчуулагдсан балай авгай

Зочин
Зочин

Одоо энхбаяр тоохоо больсоон. Зүгээр л тоглоом байсан.

Зочин
Зочин

ЭНЭ ХУЛГАЙЧ НАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛДАГГҮЙ ЮМУУ ӨӨР ХҮН БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ОЧДОГ ГАЗРАА ОЧСОН БАЙХ МАНАЙ ШҮҮХИЙН ӨНӨӨДӨРИЙН НҮҮР ЦАРАЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА ЫАС ДЭЭР НЬ ЦАГААТГАХ ГЭНЭ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАНА АА ИЧДЭГГҮЙ ШИРЭН НҮҮРТЭНГҮҮД ЮМАА

Зочин
Зочин

Алаач ийм бузаруудыг төрд гарчхаад ажилаа хийхгүй хулгайлхаас өөр юм бодохгүй өлөв долов гээд явдаг ийм пизда нараас болж энэ улс орон чинь хөгжихгүй бгаа юм

Зочин
Зочин

ЭНЭ АВГАЙГ ШОРОНД НЬ ЯВУУЛДАГГҮЙ ЮМУУ БҮХЭЛ БҮТЭН 123 Н БАЙР ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮНИЙГ ИНГЭЭД БАЙЛГАЖ БАЙДАГ ЯАНА ДАА ЖИРИЙН НЭГ ИРГЭН 123 БАЙТУГАЙ 123000 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЮМ БАРИЛГААС ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ ОДОО ШОРОНД СУУЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЯАНА ЛАА ЭНЭ ШШҮХИЙН ШИЙЛВЭРИЙГ

Зочин
Зочин

ИЙМ ШИРЭН НҮҮРТЭЙ БУЗАРУУДЫГ ЯАГААД ШОРОНД НЬ ЯВУУЛДАГГҮЙ ЮМ БОЛОО ГАЙХМААР ӨНӨӨДӨРИЙН ШҮҮГЧ НАРЫН ЦАРАЙ НЬ ЭНЭ БАЙХ ШУДАРГА ШҮҮХ БАЙНА УУ 123 БАЙР ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД ЦАГААТГАХ ГЭНЭ ЯАНАДАА ШИРЭН НҮҮРТЭЙ БУЗАРУУДЫГ

Холбоотой мэдээ

Back to top button