Нийгмийн

Сайд асан З.Баянсэлэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж буй Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн хэргийг Нийслэлийн прокуророос Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж буй.

Энэ тухай сайд асан З.Баянсэлэнгэ “Энэ саналыг ганц З.Баянсэлэнгэ гэдэг хүн боловсруулдаг юм биш. Мэргэжлийн хүмүүс шат шатандаа боловсруулж,  би Засгийн газрын хуралдаанд санал оруулах үүрэгтэй.  Тогтоол гарлаа хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үг. Надад хийсэн хэрэг гэж байдаг бол ялаа үүрээд явахсан. Эцсийн дүндээ би МАХН-ын хүн гэдгээрээ яллуулж байна” гэж хэвлэлд ярьж байв.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button