Нийгмийн

З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал баасан гарагт болно

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.10.21-ний өдөр шүүгдэгч З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар 2019.11.28-ны өдөр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.

Харин өнгөрсөн баасан гарагт /2019.12.13/ сайд асан З.Баянсэлэнгэ өөрийн нүүр хуудсаараа дамжуулан, суллагдсан гэдгээ мэдэгдсэн. Түүнийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлогдоод байна.

Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд л суллана байх даа. Тэгэхийн тулд л Раднаасэд тэргүүтэн МАН -ынхан хуульд тийм заалт шургуулаад тэрнээ засахгүй хүлээлгээд байгаа шүү дээ. Өөр ч бас суллах хүн байгаа байх. Тэднээ бүгдийг нь суллаж байж тэр заалтаа өөрчлөнө байлгүй дээ. Хуулийн ийм луйвар хийсний нь тэдгээр гишүүдийг монголууд бид нар 20 онд дахиад сонгоно. Ийм хувь заяатай даа бид нар.

Зочин
Зочин

Хөөх 972.4 сая.г зөвхөн эндээс туучижээ.Өөр хичнээн их идээ бол.Хөрөнгийг нь хураагаад шууд хориоч.Сайд байхдаа их төрөл арилжсан хүүхэн дээ.гоо сайхны үнэтэй мэс засалд орж хуучин муу нөхөрөө солиод л.....яриад бвал их юм бна.Монголын хууль гэж гууль юмаа яаая даа байз???

Холбоотой мэдээ

Back to top button