З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин ХОЙШИЛЛОО
БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.22/ товлогдсон байсан ч хойшиллоо.
З.Баянсэлэнгэ нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 09:00 цагт товлогдсон байсан. Гэвч шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2020 оны хоёрдугаар сарын 6-ны 09:00 цаг хүртэл хойшлогдсон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгууль болох гээд Баянсэлэнгийг гаргахгүй санаатай хэрэг үүсгээд байна уу. Наадах чинь та нарынхаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна
Яасан ч өвдөж ханадаггүй ,хурал хойшилж дуусдаггүй юм.Батүүлийг шүүсэн шүүгч бас л орхиод гарсан.
тэр өвчтэй төрд ажиллаж байгаа улсуудаа чөлөөлөөд залуусыг оруулаач ээ