ДЭЛХИЙНийгэм мэдээ

Япончууд алим, мөөгнөөс хиймэл арьс гарган авч байна

Японы Нагано мужид үйл ажиллагаа явуулдаг компаниуд алим, мөөгнөөс хиймэл арьс гарган авч байна. Орчин үед цагаан хоолтон хүмүүс амьтны арьс хэрэглэхээс татгалзаж эхэлсэн. Мөн хиймэл арьсыг газрын тосноос гарган авдаг тул хүрээлэн буй орчинд хортой гэж үздэг хүмүүс хиймэл арьс ашиглах сонирхолгүй байдаг.

Тэгвэл байгаль орчинд ээлтэй, алимнаас гаргаж авсан хиймэл арьсыг өнгөрсөн тавдугаар сард “Sorena” фирм танилцуулжээ. Тус компанийн захирал Юүри Ито “Би энэ арьсыг Шиншү мужийг төлөөлсөн бүтээгдэхүүн болгохыг хүсэж байна. Мөн дэлхий дахинд бахархалтайгаар танилцуулна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Нагано муж бол Японы хоёр дахь хамгийн том алим үйлдвэрлэгч бүс нутаг билээ. Ито алимны үйлдвэрээс үлдсэн хаягдлыг ашиглан хиймэл арьс үйлдвэрлэх санаа гаргасан нь засгийн газрын старт ап бизнесийг дэмжих хөтөлбөрт сонгогдсон аж. “Sorena” компаниас гадна “Mycl Japan Co.” нэртэй Нагано мужид үйл ажиллагаа явуулдаг компани мөөгнөөс хиймэл арьс гарган авч байна. Тус компанийн захирал Кэйта Инуи “Мөөг ашиглан хийсэн арьс нь 100 хувь байгалийн гаралтай” гэж хэлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button