Нийгэм мэдээ
Цагдаа О.Цэлмэгийн сошиалд дэлгэсэн асуудлыг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагджээ

Булган аймагт шилжин суурьшиж, цагдаагийн газарт нь ажиллаж буй О.Цэлмэг цахим хуудсаар дамжуулан зарим асуудлыг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байна. Цагдаагийн албан хаагч О.Цэлмэг нь удаа дараа цалингаа хасуулсан байна.
Түүний тодруулгыг энд дарж уншина уу.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг шалгахаар Булган аймаг руу хөдөлжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ubn.mn сайтад өгсөн тодруулгадаа "ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахаар явсан. Шалгалт хийгдэж дуусаагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар үндэслэлээр цалин хасах шийдвэр гаргасныг шалгаад тэр ажлын хэсэг танилцуулах байх" гэсэн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чадах уу? энэ цагдаа үндсээрээ ялзарсан газар юм биш үү. Аягүй бол энэ залууг хэлмэгдүүлэх юм байна, харж л байя.
Сайн байна.
Халаад зогсохгүй санхүүг нь шалгаж үзэх хэрэгтэй. АЯгүя бол 20-г нь гулгулсанбайж агад
За одоо нухчин дарах ажилдаа орлоо доо муусайн юмнууд бүгд хоорондоо холбоо сүлбээтэй болохоор жирийн цагдаа ч үг хэлэх эрхээ хамгаалах аргагүй нийгэм шүү дээ ШУДРАГА Л ШАЛГААСАЙ
Ёстой мундаг бахархаж байна
Цагдаа гэж бүр утагаа алдсан шүү
Zuv shalga
Шалгаж харагдаач