Нийгэм мэдээ

Булганы цагдаа О.Цэлмэг: Анхнаасаа л гурван хүн нас барсан байшинд амьдар гээд таагүй хандаж эхэлсэн

Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэгийг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх хоёр үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Ингэхдээ түүний утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлсэн байна.

Улмаар Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж, сошиалд гарсан постыг өөрт нь хамруулан шөнийн 23:00 цагт дууудаж мэдүүлэг авсан. Энэ мэтээр хүний эрхийн мэдрэмжгүй, хууль бус үйлдлүүд гаргаж байгааг О.Цэлмэг дэлгэрэнгүй нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Бид түүнтэй товч ярилцлаа.

-Та анх Булган аймагт хэдийд очсон бэ?

-Би өөрөө хөдөө орон нутагт ажиллах, хүүхдээ цэвэр агаартай газар амьдруулах зорилгоор хүсэлтээ өгч, ЦЕГ-аас тушаалаар 2022 оны аравдугаар сарын 7-нд Булган аймгийн Орхон суманд очсон. Анх очихоос эхлээд жаахан асуудалтай санагдсан. Орхон суманд нэг хуучин байшинд амьдар гээд хуваарилсан чинь тэр нь гурван хүн нас барсан, хүмүүс жийрхдэг болчихсон байр байсан. Нэг хүн боож үхсэн, нэг засаг дарга архи ууж байгаад өнгөрчихсөн юм аа гэж хүмүүс хэлсэн. Би чинь эхнэр, нярай хүүхдээ аваад явсан хүн юу гэж тийм газар амьдрах вэ. Айлын зуны байшин түрээсэлж хэсэг амьдраад, дараа нь төв рүү орж байр түрээсэлсэн. Өөрөөр хэлбэл би Булган аймгийн төвөөс Орхон сум руу ажилдаа ирж, очдог. 22 км зайтай.

-Одоо яг үүсээд байгаа зөрчил асуудал нь хэзээнээс эхэлсэн бэ?

-2023 оны гуравдугаар сард цалингаас 20 хувь суутгахаар нь 126 дугаарт залгаж хэлсэн. Тэндээс танай байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, албандаа хүндэтгэлтэй хандана уу гэсэн хариу ирсэн. Тэр үеэс л намайг ялгаварлаж эхэлсэн. Амралтын өдрөөр эхнэртэйгээ хоол хүнсээ цуглуулаад явж байхад таарчхаад Цэлмэг гуай хаагуур зугаалаад байна гэнэ. Энэ байдал нь хоёр, гурван удаа давтагдахад манай эхнэр ямар сонин дээрэлхүү дарга вэ гээд айж эхэлсэн.

Тавдугаар сард Булганы цагдаагийн ахмадын зөвлөл залуу үеийг дэмжих, туслах, арга туршлага мэдлэг олгох зорилгоор 17 сумаар тойрч ажилласан. Орхон аймагт ирэхдээ ахмадын зөвлөлийн дарга эмэгтэй надтай маш дээрэнгүй хандаж, ажил төрөл шалгаад явсан. Гэтэл тайлан дээрээ ажлын байр нь авах юм байхгүй, авгай нь ажилгүй Эрдэнэтээр зугаалсан гэх мэтээр бичсэн байсан. Тэгээд би дугаарыг нь олоод та яагаад ингэж байга юм гээд ярьсныг хүртэл бичлэг хийж авсан. Би энэ эмэгтэйг явуулгаад намайг ингэсэн гэж боддог.

Тэгж байтал Нэгүүн.мн дээр нэг мэдээ гарсан чинь намайг хардаад шөнийн 23.00 цагт дуудаж мэдүүлэг авч байгаа юм. Энэ мэтээр үзэл бодол, байр сууриа илэрхийлсний төлөө л намайг хууль бусаар шийтгэж янз бүр болж байгаа.

-Одоо тэгээд та ямар бодолтой байна?

-Өнөөдрийн байдлаар ээлжийн амралттай байна. Ирэх долоо хоногт ажилдаа орохоор ямар ч нөхцөл байдал үүсэж мэднэ. Заналхийлэх, ямар нэг байдлаар хэрэг зөрчил үүсгэхийг үгүйсгэхгүй. Ер нь итгэл найдваргүй болж байна даа. Ажилгүй, амьдралгүй гудамжинд гарах байдал ч үүсэж мэднэ. Нэгдүгээрт, би Булганы цагдаагийн газар хүний эрхийн мэдрэмжгүй, хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, АТГ, ХЭҮК-т хандах бодолтой байна. Сүүлийн постыг оруулсны дараа ЦЕГ-ын дотоод хяналтын газраас өөрийн биеэр ирж уулзах боломжтой юу гэж над руу ярьсан.

-Танд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
89 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хөдөөнийхөн үр хүүхдээ бүгдийг нь хот руу явуулдаг байж Хөдөө очсон хотын хүнийг дэмждэггүй дарамталдаг олон жишээ байгаа Хотоос хөдөө ажиллах хүмүүсээ улс бодлогоор дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

Булган аймаг чинь хаашаа янзын будлиантай хүмүүсээр дүүрцэн газар вэ, эмч цагдаа гээд очсон болгоныхоо нурууг авах юмаа, ийм байхад хэн орон нутгийг зорьж очиж ажиллахавдээ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Будлиантай хүмүүс дүүрэн биш ээ сайн сайхан ард түмнииг нь бүү хамаатуул дарга нэртэй гай тарьсан хэдхэн бааснууд байгааг ойлгоорой ер нь хаа газаргүй л иим байгаа шүү

Зочин
Зочин

Ер нь манай Цагдаагийхан өөрсдийгөө төрийн төлөөлө гч, ард түмнийг төрийн сүрээр айлган дарамтлах эрхтэ й гэж гүн гүнзгий ойлгочихсон маш бүдүүлэг хүмүүс л дээ ! Харилцааны соёл гэж нойль. Одоо бүр өөрсөн дотроо каст тогтоочихсон бна.
Цагдаа, тагнуулаа шинэчлэхгүй бол тэд чинь Төрийн толгойг цустаж мэднэ шүү !!!

Жагаа
Жагаа

Энэ залуу эвдрээгүй ямар ч хуйвалдаан авилгал хууль бус зүйлд орооцолдоогүй нэр цэвэр учраас ингэж бичиж чадаж б на.Цагдаагиын дарга нар гэж улс төрчдийн гар хөл тэдний дэмжлэгээр албан тушаал ахиж б даг нь тодорхойшдээ.Яг ингэж зоригтой дарга нараа шүүмжилдэг цагдаа битгий хэл төрийн албан хаагч ч ховордоо.Юмыг ил шүүмжилж байж л улс орон хөгжинө. Энэ залууг дэмжээрэй.Амьдрах гэр бүлээ хэдхэн төг цалингаараа болгодог хүн л ингэж бичнэ. Болоод байгаа чимээгүй яваад б гаа нь бялдагууд гэчихэд бараг буруудахгүй.

Curenkhuu
Curenkhuu

Dotood xyanalt xerxen ajillaxiig xarax uldex shiv dee.

Зочин
Зочин

Энэ Булганыхан их хүн муутай хүмүүс байдаг юм биш үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Булганыхан ашиг хонжоо, эд хөрөнгө харсан, хүн чанар муу, эргэж буцсан чанар ясанд нь байх шиг ажиглагддаг. Мөн цагдаагийнхан дээрэнгүй зандарсан пээдгэр, шинэ залуу цагдаа нараа хүндлэг зан чанар, харьцааны соёлтой болгон бэлтгэх хэрэгтэй.

зочин
зочин

бүүр нэг ялзарсан илжирсэн газар бна Цагдаагийн албанд энэ хүү шиг хүн олон байгаасай

Zochin
Zochin

Хөдөөний ямар зэвүүн юм бэ хотоос рчсон хүнийг дэмжихгүй хорон санаа өвөрлөдөг муухай хүмүүс шүү.Муугаа мэдэхгүй салбарласан муусайн авгай нар бол бүүр зэвүүн

зочин
зочин

зоригтой залууд талархъя.Залуус ийм л байгаасай.

Зочин.
Зочин.

Ялзарсан газар бна.Тархи оюун нь эрүүл саруул залуусыг дэмжиж АЖИЛД АВ!!
Улиг болсон уух идэх хэнээтэй Даргын сандалын бөглөө нөхдүүдээ тэтгэвэрт нь гарга!!

Зочин
Зочин

Чи шударга зарчимч бололтой
Яг үнэндээ чөмаас айж бна наад хүмүүс чинь
Олон жил бугшсан булхиа будлиан нь ил гарчих вий гэж

Цагдаа эгч
Цагдаа эгч

Дарамлуулсан цагдаа нар нэгдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Булган аймаг монголын хамгийн адгын муухай аймаг ард иргэд нь хүртэл хувиа бодсон хөгжижиж чададгүй биенийхээ хормой хот ухасан айл саахалт буухдаа маш бүдүүлэг зан гаргадаг хамгийн новшийн аймагшд

Зочин
Зочин

Ер нь цагдаагийн том гэдэстэй тарган цатгалан эрх мэдэл ихтэй хурандаанууд бол их дээрэнгүй мэдлэг хомс ёс зүй нь будаа болсон нөхөд байдаг. Мөн сүүлийн үед зарим бага тушаалын нөхөд тухайлбал хороо хариуцсан цагдаагийн бага тушаалын офицер ахлагч нар бол маш их дээрэнгүй зантай. Хувийн машинаараа гараж болон өусдын машиныг хөндлөн гуд хааж тавьчихаад утасныхаа дугаарыг үлдээдэггүй. Тухайлбал БГД-ийн 16-р хорооны цагдаагийн нөхөд.

Зочин
Зочин

Ямар нийгэм бэ? Ардчилал Хүний Эрх байгуулсан нийгэм ийм байж болох уу, Ямар муухай хүмүүс вэ? Гадаадад Цагдаагийн Сургуульд 5 жил Онц Сураад Улаан Дипломтой төгсөнө гэдэг бол. Том Амжилт шүү, Үнэхээр харамсалтай байна шүү,

Иргэн
Иргэн

БУЛГАН АНХДАГЧ НЬ ҮНЭН
ЦАГДАА АНХНЫ ШҮГЭЛ ҮЛЭЭЛЭЭ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Булганд очсон эмч бас гадуурхагдаад хөөгдөөд явсан шиг санагдана. Ер нь цагдаад цус ойртсон гээд байгаа нь үнэн байх шүү. Нянбаатар энэ салбарыг хярамцаг болгох нь ээ.

Зочин
Зочин

Ер нь бол аймгуудад бдаг шүү, дарга ахлахууд аль дуулгавартай шинээр очсон хүнээ байнга дуудна дарамтлана хамт дагуулж архидах гэнэ.Төгсөж очиж бгаа алба хаагчдыг ийм ажил хийх хэцүү яах гэж сонгосын гэх мэтээр ажил хийх хүсэл зоригийг нь мохоож бдаг нь хэвийн үзэгдэл болсон. Ийм бдалаас болж цагдаагийн байгууллага боловсон хүчний хомсдолд орж бгаа нь үнэн шүү.

Зочин
Зочин

Залуу хүн байна. Зөв шударга зоригтой байгаарай дүү хүү. Монголд бугшсан олон олон хууль бус асуудлыг ил гаргаж тавиарай.

Зочин
Зочин

Энэ залуу үнэн л зүйл ярьсан байна. Буруу зүйлийг үнэнээр нь илчлэн гаргаж ирж дээ. Одоо ч ер нь төрийн хамаарал бүхий албан байгууллага, компани хаана л байна танил талаараа томилогдож очсон ямарч ёс зшйгүй сайд, дарга, албан тушаалтнууд байдаг болсон. Хуучин бол дандаа мерит зарчмаар албан тушаал ахиж, сурсан зүйлээ доош нь зааж сургаж үе дамжуулан боловсон хүчнээ бэлддэг байсан бол одоо юугаа ч мэдэхгүй, наад захын мэдлэг туршлагаггүй нөхдүүд дарга болчихоод ямарч буруу зүйл хийсэн ах нараараа хамгаалуулаад хөрөнгө мөнгө өргөн барьж байгаад тэсэж үлдээд байхаар ийм болж байгаа шүү дээ. Ийм газар тэсэж, тэвчиж үлдэж байгаанууд нь яг нөгөөдүүлтэйгээ таарсан өөрийн хүчээр дээш гарах тэнхэлгүй, ялзарсан долоогч, хулгайч нар хулгайлсан хөрөнгө мөнгөө ах нар луугаа барьж гүйж албан тушаал авсан нөхдүүд л байгаа доо. Одоо ч иймэрхүү мянга мянган шударга залуучууд хаа ч очсон адлагдаж, тэсэхээ болиод гадагшаа гарч боолын ажил хийхээр эх орноо орхин явж байх шив дээ. Харамсалтай.

Зочин
Зочин

Булганыхан гаднаас очсон хүмүүсийг ямар их ялгаварлан гадуурхдаг юм бэ нэг эмчиийг хөөгөөд явуулсан гэсэн мэдээлэл гараад байсан жалга довныхоо үзлээс салж сум орноо хөгжүүлээч

Зочин
Зочин

Цус ойртсон цагдаагийн байгууллагад 360⁰ өөрчлөлт хэрэгтэй байгаадаа

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

хамгийн хоцрогдсон аймаг бол Булган Завхан аймгууд даа

ЦЭЛМЭГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
ЦЭЛМЭГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

*Амралтын өдрөөр эхнэртэйгээ хоол хүнсээ цуглуулаад явж байхад таарчхаад Цэлмэг гуай хаагуур зугаалаад байна гэнэ. Энэ байдал нь хоёр, гурван удаа давтагдсан* ЭНЭ ЯМАР АЙМАР ИЧМЭЭР ЮМ БЭ. ЯАГААД ИЙМ МАЛНУУД ТӨРИЙН АЛБАНД БАЙГААД БАЙГАА ЮМ БЭ. БҮР ХАРЦААРАА ХӨДӨЛГӨХ ГЭЭД, ДЭЭРЭЛХЭХ ЯДЦАН ХОЦРОГДСОН ГӨЛӨГНҮҮД БЭ. ЕР НЬ ТӨРИЙН АЛБАНД ЯАГААД ИЙМ ХОЦРОГДСОН ЮМНУУДЫГ БАЙЛГААД ТЭЖЭЭГЭЭД БАЙДАГ ЮМ ББЭ

Зочин
Зочин

Энэ Булган аймаг ер нь яацан аймаг вэ нэг сайхан эмчийг яаж ад үзлээ

Зочин
Зочин

Ямар заваан аймаг вэ нэг сайхан эмчийг яаж ад үзлээ одоо цагдаа ер энэ хөдөө ажилаж амьдрах хэцүү болсон юм бишүү жалга довны үзэл бодол

Irgen
Irgen

Tsagdaagiin baiguullagad salxi orox xefegtei. Xariltsaanii soyol gej uneheer 00 baiguullaga. Hariltsaa saitai tsagdaa bi amidraldaa barag haraagui.

Хуучин цэрэг
Хуучин цэрэг

Эндхийн цагдаагийн дарга нь өөрийгөө нохой сургагч..., цагдаа нараа сургуультай нохойнууд... гээд бүр итгэчихсэн нөхөр байдаг бололтой.
Байгууллагынхаа соёлыг... ингэж ч хамаагүй МАНгасдсан... байдлаар тодорхойлж болохгүй байх өө.
Хүн эрх/үнэн зөв/-ийг нь ч, төрийн эрх/үнэн зөв/-ийг нь ч ингэж тодорхойлдоггүй юм.

МАН гарууд аа! Монголчуудад сургуультай ноход биш иргэн цагдаа... нь л хэрэгтэй.

Цагдаагаа хүндэтгэн хүндэл!

Гэгээн
Гэгээн

Төрийн алба бол зүгээр ялзарсан газар ажлаа сайн хийнэ үү муу хийнүү хамаагүй зүгээр л дээд албан тушаалтандаа пялдагдаж гүйх хэрэгтэй, үгнээс нь зөрж болохгүй дэмжих хэрэгтэй, өөдөөс нь хэрэлдэж болохүй, баяр ёслол болохоор бэлэг өгөх хэрэгтэй 1000 сайн ажиллаа гээд нэмэр байхгүй зүгээр л дээрээс ямар тушаал ирнэ тэрийг үг дуугуй дагаад гүйцэтгээд урсгалаарай явхад ажлын байран дэрээ тогтвортой оршино. Шинээр санаачлага гаргах, хурал дээр хэн нэгнийг шүүмжлэх юм бол тэр хүн хамгийн муу хүн болон хувирна. Ийм ялзарсан тогтолцоо хэзээ болих бол????????????

Зочин
Зочин

ОДОО Ч ГАДУУРХАЖ АМЬ НАСАНД НЬ АЮУЛЧ УЧИРЧ МЭДЭХЭЭР БОЛСОН БАЙНА ДАА. ЦАГДАА ХУЖЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД БҮГД АВИЛГАД АВТАГДСАН ГАЗАР. ДАРГА НАРЫГ НЬ ҮНДСЭЭР НЬ СОЛИХГҮЙ БОЛ ДОТРОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ИДЭЭ БЭЭРЭНДЭЭ БАРИГДЧИХСАН ГАЗАР БАЙНА.

Зочин
Зочин

Ингэж дарга нартаа дээрэлхүүлж байхаар энэ залуутай нэгдэж улсаа хөгжүүлэхийн төлөө авилгач, хулгайч, луйварчидтай тэмцэх цаг нь болсон байхаа.

Иргэн
Иргэн

ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛДАГ, ӨРГӨСӨН ТАНГАРАГА НЬ ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ БАЙТАЛ ДОТООДЫН ДАЙСНУУДЫН НОХОЙНД БАРЬДАГ САВАА БОЛСОН ЦАГДААГИЙН АЛБАНД ИТГЭХ ИТГЭЛ ТҮЙ Ч АЛГА...

З- ЭЭЖ
З- ЭЭЖ

БУЛГАНЫ ЦАГДААГИЙН ДАРГА ЧИНЬ БСШУ-САЙД ,Л,ЭНХАМГАЛНГИЙН ДҮҮ БИЗ ДЭЭ!!! НӨГӨӨ БОЛОВСРОЛЫН ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГҮЙН ХУРАНДАА МӨН ҮҮ!!! МӨН БОЛ АРГГҮЙ ШҮҮ!!! ЭДНИЙ ХИЙЖ СУРСАН АЖИЛ

Зочин
Зочин

мэдэгдэж хэлж байгаа нь энэ өөр ч байгаа л даа ингэж зоригтой гарч ирвэл Өөр байгууллагад ч байж байгаа тэтгэвэрт гарах болсон хурандаа нар залуу үедээ зайгаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй залуу хүмүүсийн боломжийг хаагаад

Болд
Болд

Угаасаа цагдаагийн бүх л салбарт доод албан тушаалтанаа дарамталдаг ад үздэг өс санаж дарж авах гэж шахалт үзүүлж занал хийлдэг явдал газар авсан

Зочин
Зочин

Zaluu uedee ingej bolohgui shdee er ni bol unen diilne.ylna ene zaluu zov l yrij bn shdee

Зочин
Зочин

Тэтгэвэртээ гарсан цагдаа нараас болж баларч дээ. Хөдөө хоорондоо сүлбэлдвэл бөөнөөрөө л будаа болохын шинж. Та нар хоцрогдсон хачин арга барилаасаа салаач.

Hugshin
Hugshin

Ahmadiin zovloliin darga avgainhaa neriig heldee davartsan gar ve ah ni zalgaad bh gazar ni blgaad ogie

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллага хаа сайгүй ялзарч доройтсон шүү дээ эх орон ард түмнийхээ төлөө дуугарах нэг ч албан хаагч байхгүй бгаа нь үүнийг илтгэж бна хоёрдугаарт цагдаагийн албан хаагчийн мэдээлэл болохоор масс авч байна энгийн иргэн бол хол очиж хуц л биздээ

Zuw
Zuw

Зөв шүү. Одоо залуусаа дуугарах цаг нь болсон. Төрд шургалсан олон бузар булхайг ил гаргаж илчлэхгүй бол бугшсан балайр зүйл нь удам дамжин бугшсаар энгийн ард иргэд алба хаагч нарт хүндээр тусч бн

Зочин
Зочин

Tsunh barisan hugshin zaluu doldoi nar shan zaluusiin amidralaar toglochih uym bnal daa.

Зочин
Зочин

Өөрийнхөндөө ингэж хандаж байгаа юм чинь өрөөл бусдад яаж хандаж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Булган аймгийн цагдаагийн газрын дарга албан тушаалтнууд ажилтнаа дарамтлаад гарах газаргүй амьдрах аргагүй хавчиж шахаж байгаа бдал хэрээс хэтэрч байх шиг бна. Цагдаа, дотоодын цэрэг хууль сахиулах байгууллага энэ мэт бугшмал байдлаа хэзээ засч шинэчлэгдэх вэ?

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Сайхан булган нутгиин нэрииг гутаасан цагдаагиин газрын тэнэг удирдлагууд бүгд далд ороочээ бүгд үхээд өгсөн ч болно ер нь цагдаагиинхан хэзээнии л иим байсан шүү мэдэж байна одоо боль юм өөрчлөгдсөн шүү хайран булган нутгиин нэрииг дарга нэртэй эргүүнүүд бузарлахгүй шүү иим байгууллагын дарга нарыг цэвэрлэх ажил өрнүүлээч ээ булганыхаан

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

цагдаагийн байгууллага ажилтан нартаа хүнлэг бус хандсан бол уучлал гуйх хэрэгтэй дээ иймэрхүү хандлага байдаг шүү

Албаны ажлын тайланд авгай нь ажилгүй гэж бичжээ.
Албаны ажлын тайланд авгай нь ажилгүй гэж бичжээ.

Уншигч

Уранаа
Уранаа

Өө, даанч олны ам Цагдаагийн газарт муу байдаг юм. Ёстой аргагүй юм байна. Энэ хүүг хамгаалах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Цагдаагийн газруудын дээд удирдлагуудыг шалгаж бугшсан илжирсэн идээ бээрийг цэвэрлэх цаг болсон шүү дээ! Прокурор шүүхийхэн тал тохой нүүр тал харалгүй хуулийн дагуу хүлээсэн үүрэг хүн чанараа бодож цагдаагийн дарга нарыг өмөөрч хамгаалахгүй байж доторхи идээ бээрийг нь шахвал яасан юм бэ?

Зочин
Зочин

Өмгөөлөгч ав хуульчаас зөвлөгөө ав ! Бүү бууж өг ! Саар муутай тэмцэж заавал ялаарай

Зочин
Зочин

Ман-н хулгайч нарын тавиулуудын нэг байсан биздээ Булганы тэр даргыг ажлаас нь халж хөөж явуул дарга хийх ёс зүй үнэхээр алгаа.

Зочин
Зочин

Гэмт хэргийн илрүүлэлт багассан гэж арга хэрэмжээ авсан гэнэ ээ.ккк.Ер нь гэмт хэрэг багсаад,гарахгүй бол яах юм бол!!!

Холбоотой мэдээ

Back to top button