Нийгэм мэдээ

Үйл явдал: Ромын пап айлчилж, "Акуа Гарден"-ы захиалагчидтай нийслэлээс уулзана

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Орон даяар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор төлөвлөж байна.

-Хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхэлнэ. 

10.00 цагт: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ.

11.00 цагт: НҮБ, Тоёото компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ХУД-ийн Яармаг дахь 63 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат суурилуулснаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

16.30 цагт: Төрийн ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн талаарх хамтарсан хуралдааныг зохион байгуулан, баримт бичгүүдэд гарын үсэг зурж, “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийн нээлт болон 2 талын хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.

-Хотын орлогч Ж.Сандагсүрэн "Акуа Гарден"-ы захилагчидтай уулзана. Одоогоор уг уулзалтын цаг ба байршил нь тодорхой зарлагдаагүй байна.

-Үндэсний статистикийн хорооноос “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г Монгол Улс анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлнэ.

-“Хийморь” Морьт харвааны олон улсын наадам, Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.

-МҮЭСТО-ы тайзнаа “Бүгд чамд хайртай” жүжгийн нээлт болно.

-"Хятадын кино өдрүүд" Тэнгис кино театрт үргэлжилнэ.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.  

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

-Томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

9 сайд ядаж л хаана очхоо мэдэх юмоо харин нөгөө сандагаа нь захиалагчдад балбуулчих вээдээ

Холбоотой мэдээ

Back to top button