Нийгэм мэдээ

Үй Хуа Монголд: Зохиолч, уншигчидтай уулзах хөтөлбөрийн тасалбар ₮15-25 мянга

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуа есдүгээр сарын 16-20-ны хооронд 34 дахь удаагийн Үндэсний номын баяр наадмыг тохиолдуулан хүрэлцэн ирэхээр болсон билээ.

Тэрбээр Үндэсний номын баярын өдрүүдээр уншигшидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм байна.

"Зохиолч уншигчийн уулзалт" энэ сарын 16-ны өдөр 16:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болох ба тасалбар нь суудлын байршлаас хамааран дараах үнээр худалдаалагдаж байна:

Партер 1 - 25,000₮

Партер 2 - 20,000₮

Бэльэтаж - 15,000₮

Уй Хуагийн тухайд: Этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан “Амьдрахуй” туужаараа бидний эчнээ танил болсон.

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг.

Түүний хийсэн бүтээлүүд дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button