Нийгэм мэдээ

Царцсан 400 барилгын гүйцэтгэгч компаниуд төрд "хүчиндүүлж" өртэй болсон гэв

Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр баригдаж буй 400 орчим барилга, обьектуудын барилгын ажил зогсонги байдалд байгаа.

Тэгвэл "Хөгжлийн төлөө барилгын нэгдэл" ТББ-аас төсвийн санхүүжилттэй барилгын төслүүд яагаад зогсонги байдалд орсныг тайлбарлаж, гүйцэтгэгчдийг төрд хүчиндүүлж байгаа ААН-үүд хэмээн тодотгов.

Тодруулбал, "2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө зураг төсөл нь хийгдэж магадлалаар орсон буюу хуучин төсвөөр баригдаж буй 400 орчим барилгын ажил зогссон. УИХ-ын 88 дугаар тогтоолоор тус барилгуудын төсөвт өртөгт магадлал хийх шийдвэр гарсан ч хэрэгжилтийн шатандаа гажуудаж хууль зөрчигдөж, зөвхөн материалын үнэд магадлал хийснээр ихэнхи барилгууд баригдах боломжгүй болсон. Барих гэж эхэлсэн бүх компаниуд алдагдал орж байгаа учраас бүгд зогсож байна.

эЭдгээр барилгуудын цалингийн төсөв 2009 онд батлагдсан тарифаар буюу нэг өдрийн цалин 19,300 төгрөгөөр төсөвлөгдсөн. Үүнээс шалтгаалан ажил хийсэн бүх компаниуд алдагдал хүлээж цаашид барилгыг барих боломжгүй болж байна. Үүнийг төр засагт маш олон удаа хэлж ярьж байгаа боловч "Та нар чадна гэж аваа биз дээ. Хийж дуусга" гэх шаардлагаа тавьсаар удлаа.

2020 оноос хил хаасан, короно дэлгэрч дэлхий нийтээр давагдашгүй хүчин зүйлтэй учирч бүх зүйлийн үнэ 2-3 дахин өссөн энэ нөхцөлд яагаад ч хуучин төсвөөр барилга барих боломжгүй болсон. Энийг ойлгоод төсвөө магадлаад ажлаа хийлгэх ухаантай төр засаг алга байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button