Нийгэм мэдээ
Нийслэл шуудайтай элсээ цэвэрлэж эхэллээ
Нийслэлд долоодугаар сард болсон үерийн үед элс шуудайлан далан босгож хамгаалсан. Улмаар даланг эрсдэлээс сэргийлэх үүднээс хэсэг хугацаанд цэвэрлээгүй. Гэвч наранд шуудай нь өгөршин элс хөлөөр тарж, үерийн хамгаалалт бус хог болоод эхэлсэн билээ.
Өчигдрөөс үерийн эрсдэл багассан хэмээн үзэж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт босгосон далангуудыг цэвэрлэж эхэллээ. Цэвэрлэгээний дараа ариутгал хийх юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дараа жил дахиад л үер бууна. Д�##�ангаа бетондож, хүчитгэж бэлгэх л хэрэгтэй.