Нийгэм мэдээ
Сайсумпон Фумвиханы айлчлахтай холбоотойгоор зам хаана

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал энэ сарын 7-10-ны өдрүүдэд болно.
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Та бүхэн энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.