"Эмэгтэйг хазсан нохдыг устгасан"
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт иргэнийг дэлгүүрийн хажуугаар явж байхад 5-6 нохой дайрч, хазаж гэмтээсэн. Тухайн иргэн одоогоор арваад оёдол тавиулсан, эмчилгээ хийлгэж биеийн байдал хэвийн эмнэлэгт байгаа.
Хэрэг явдал болсон даруйд аймгийн засаг дарга Р.Сэддорж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тодруулбал, тэрбээр нохойд хазуулсан иргэний биеийн байдалд анхаарах, тусламж үзүүлээгүй жолоочийг олж хариуцлага тооцох, золбин нохдыг устгах, гэрийн нохдыг уяж эздийг хариуцлагажуулах зэрэг үүрэг өгсөн.
Бид холбогдох эх сурвалжуудаас тодруулахад "Эмэгтэйг хазсан нохдыг олж, устгах чиглэл өгсөн. Иргэдийн ярьж буйгаар өнөөдөр тэрүүгээр ямар ч нохой харагдахгүй байна гэнэ. Тийм учраас устгажээ гэж ойлгож байгаа" гэлээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд наймдугаар сарын 14-28-ны хооронд 600 нохой утсгасан бөгөөд жилд хоёр удаа эзэнгүй нохой устгах ажлыг зохион байгуулдаг аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uul n nohod unasan hynd oirtdogui l bsn
3 жилийн өмнө нэг 4-5 нохой зам товчлохоор явж байсан залууг зүв зүгээр явж байснаа нэг нь гэнэт дайрсан. Надаас хамаагүй хол байсан. Тэр залуу задгай энгэртэй хувцастай явсан тул тэрийгээ шууд тайлаад тэрүүгээрээ далайлгаж байсан. Золбин ноход зам товчлохоор явсан залууг өөрсдийнх нь нутаг дээгүүр явлаа гэж дайрсан байх.
Mashin unasan nohoig yasan
Нохойг 8 р сард устгал явсан гэх юм, устгасан бол хаанаас гараад ирсэн нохойнууд вэ хар малаа
Банхар нохой хөдөө малын хотонд байхад болно ! Хот суурин газар нохой тэжээхээ боль монголчуудаа! Жил болгон энэ хүншиг олон монголчууд нохойд хазуулж байна !
Нохойны эзэнийг шоронд хорь
Ямар нэг юм болж сануулга өгсний дараа л ажиллах юм даа
УСТГААД УУЛ НЬ ЦААШ НЬ ХУДАЛДАХ БАЙСАН ЮМ. ХАЙРАН ХАЛУУН ХУШУУТ МАЛАА БҮҮ ӨГ.
машинтай хүн рүү мөн их хуцацгааж байна аа та нар! бүр барьж идлээ л дээ. та нар яс юман дээрээ өөрсдөө байсан бол өмдөндөө чацгатай л зугатацгаах л байсан шд
Жолооч хариуцлага хүлээхгүй юм байна. Хууль уншлаа. Хүн өөрийгөө эрүүл байлгаж хамгаалах ёстой гэж заасан байна. 70 настай хүнд энэ бүр ч чухал байх. 70 настай хүн уруулбал хэцүү.