Уулархаг нутгаар цочир хүйтрэл эхэллээ
Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулсад намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлдэг. Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой \хожуу\ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг" хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.


Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.