Ховдод хоёр приус мөргөлдөж, таван хүн нас барлаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.
Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой
7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jolooch naraa ami nasaa hairla, busdigaa hairla.arai denduu bnaa.hudulguund orotsohdoo durem, juramaa murduj yvbal heregtei bnaaa.
Ukhekhee KHUSEJ BN YY ,tegvel PRIUS-20-30-40-50-60-70-80 gegeed uchnuun turlii BURUU TALDAA RULTEE ter avaar ikh khiij bn sodalgaanaas kharkhad 80-90% khub ezelj bn,Am nas ,ur khuukhed ekhner,turl sadan ,naiz nuukhud gegeed uchnuun khumuus bn??????AMID BAYA GEVEL BURUU TALTIIG USTGA??? KHUND UGUUD KHEREGGUU,yamar BI UKHEKHEES CHI UKH GEKHTEE BICH,san bodooroo??????
unuudur saikhan PRIUS ,UDAKHGUU ZULI GOL BOLOKH GEJ YAVJ BAGAA SHUU DEE ZUV ZULDAA RULTEE UCHNUUN MACHIN BAAKHAD ZAAVAL BURUU TALTAA RULTE MACHINRUU ZUTGEKH YUM MONGOLCHUUD KHEZEE UKHAAN SUUNA,NEGIIGEE ALJ BAAJ UKHAAN SUUKH YUM BN???????????
ЖИЙПТЭЙ ЯВЖ БАЙХАД 1 ПРИУС ҮХЭЛ РҮҮГЭЭ ЯАРСАН МЭТ ХАЖУУГААР СИГНАЛДАЖ, ДАЙРААД, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЖ БАЙСАН. 20 МИНУТЫН ДАРАА ЗАМ ДЭЭР ТОМ ОСОЛ БОЛСОНГ ХАРАХАД ӨНӨӨ ПРИУС УРСГАЛ СӨРЖ ЯВААД АВАХ ЮМГҮЙ ХАВТГАЙ БОЛСОН БАЙСАН ДАА. ОДОО БАС ТЭР МУУХАЙ ХҮЧТЭЙ ЛЕД ГЭРЛҮҮД ТАВИХАА БОЛЬЁ ОО. ЧАМД Л ГОЁ БАЙХ,.БУСДЫН БОЛ ХАРААЛЫГ ИДДЭГ ШҮҮ.