Банкууд авсан 1 хувийн шимтгэлээ иргэдэд буцаан олгоно

Банкуудын нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. Улмаар банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэх шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр боллоо.
Цаашид банкууд нэг хувийн шимтгэл авахгүй, өмнө авсан шимтгэлээ иргэдэд буцаан олгож, хохирлын үр дагаврыг арилгах юм.
ШӨХТГ-аас нэр бүхий есөн банканд хяналт хийж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн" зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс оновчтой хэмээн дүгнэсэн байна.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.
Нэр бүхий есөн банк нь ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан 1 хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн юм.
Энэ асуудлаар ШӨХТГ-ын улсын байцаагчид үнэ төлбөргүй өмгөөллийг үзүүлсэн хуульч О.Батхүү "Улсын дээд шүүхээс нэг хувийн шимтгэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ нь захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэр эцсийн болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл банкнууд иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус гэсэн үг. Тиймээс энэ мөнгийг буцаан олгох ёстой гэдэг шийдвэр эцэслэж байна.
Банкууд уг шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Хэрэв банкууд сайн дураар биелүүлэхгүй бол үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлэх арга хэмжээ рүү орно" гэсэн юм.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өндөр хүүтэй зээл өгчихөөд дээрээс нь шимтгэл авдаг нь угаасаа цэвэр луйвар
За баярл�##�аа. Өмнө нь авсан зээлүүдийн 1% одоо төлөж байгаа зээлнээс маань хасаад өгөх байлгүйдээ.
Negent ene gargasan shiidveree etselesen heregjuuleerei. Golomt bank lav 1 huvinhaa barimt ch uguhguigeer 1 huvia avch bsan daa.
undur huutei zeel ugchuhuud, deerees n bas 1 huvi avsan. yalt ch ugui irged mungu bhgui tul avahaas uur arga bgaagui l dee. barag l zeelin huu n undsen mongonoosoo davj bsan daa. denduu irgediig shulj hohurooj bgaa shuu.
Өмнө аваад төлөөд дууссан зээлийн шимтгэлийг буцаан олгоно биз дээ.Цэвэр луйвар муусайн юмнууд
Бүх зээлүүдийнх ийм болчуул тээээ
Сонгуулиар бүх зээлинн шимтгэлийг буцаана гэвэл гарна шүү
1%шимтгэл авхаа больцон нөгөөтхөө баримтний 1% гэж авдаг болцон бсан
Зориудаар монгол банканд муу түүх үүсэгсэн банкуудад ямар арга хэмжээ авах гэж бна ханг�##�ттай хүү аваад зээлээ төлүүлчээд монгол банканд муу түүх үүсэгчихсэн банкуудаа яах гэж бна бас дээр нь монгол банк төрийн бус байгуулга гээд бгаа ажилчид нь төрийн бус юм бна лээ
Сонгуулаар нээх ард түмнээс сан�##� авхааргүй хуйл бат�##�сан гээд бгагүй билүү нан үхэн үхтэлээ төр барина гэсэн гээд бсан бас болоогүй хэдэн хөгшөн гараа дээд танхим нэртэй гаргана гээд бгаа 76 хулгайчаа яая гэж байж 150 ч билүү болоно гээд бсан энэ яриа яагаад таг болчихсон юм бэ
Банкууд хууль бусаар авсан нэг хувийн шимтгэлээ авсан зээлээс нь хасч өгөхийг ури�##�ж байна
Zuvhun ipotek yumuu tsalingiin zeel bank bus bas oroh l heregtei sh dee
зөв гэж үзэж байна
Шимтгэл авмааргүй бнаа
9 банк нь ямар2 банк юм бэ?
Гоё явж байснаа сайн дураараа гэж �##�ах юм даа
Одоо банк бусуудын 1% дээр марг�##�дв�##� ББСБ-ууд бас л сайн авдышд
Хэдэн оноос хойш гэж тооцох юм бол.зөвхөн ипотекийн зээл авсан хүмүүс л буцааж авах юмуу
Тэтгэвэр ц�##�ингийн зээлээс нэг хувийн шимтгэл авсан бга үүнийг яаж шиййдэсын орхигдуулаад шоу хийгээд бга юмуу адилхан авах ёстой ганцхан ипотикийн зээл юмуу
2015 онд 55 насандаа ипотекийн зээл 50 сая төгрөг авч байр хул�##�дан авахад 5 жилийн дотор төлж дуусгах шахуу график гаргаж төлүүлсэн. Зээл олгохдоо ХХБ 1%-н шимтгэл авсан. Яаж буцааж авах юм бол оо.
Зөвхөн ипотёк юм уу ц�##�ингийн болон лизингийг зээл авахад 1хувь авдаг тэрийг яах бол
Банк бусуудыг яах юум болоо
Төрийн банк тэтгэвэрийн зээл авхад хүүг урьдчилан суутгаж бна теллер нь хэлэж бгад суутгаж бна я�##�тай билээ гээд хасуулаад авсан асуухаар авна л гэсэн яах вэ