УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Дэлгэрдалай нарт торгох ял оноож, хэрэг үйлдэж олсон орлогыг нь хураалаа

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн, Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, С.Батзаяа, Б.Зоригтөгөлдөр нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр, С.Батзаяа нарт 3,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нарт 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжинням, С.Батзаяа, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26,000,000 төгрөгийг улсын орлого болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-12 21:20

Hohirogchiig hohirolgui bolgoh arga hemjee, avsan yumuu. Ulsiin orlogo bolgodog ni bodit baidald niitsehgui baina

ииии
ииии
2023-09-13 08:48

Сүүлийн үеийн шүүхийн тогтоолуудыг хараад байхад улсын орлогод хураах за�##�тууд их байх юм. Юун түрүүнд хохирсон хүнээ хохиролгүй болгох ёстой юм биш үү

Зочин
Зочин
2023-09-14 08:40
Reply to  ииии

Harin tn

машин нанчид хялбаршуулсан л
машин нанчид хялбаршуулсан л
2023-09-13 13:00

МАНХАН хэрэгт ороод олон тэрбумаар идэж хулгайлаад Зөвхөн хялбаршуулсан Тусгай хуулиар л торгуулсан болоод ял завшдаг.Бусад нам,иргэд бол Хамгийн хүнд ял үүрүүлдэг болжээ.Бас хүчээр хэрэгт оруулж яллана.

Зочин
Зочин
2023-09-13 14:13

Энэ тэгээд шодрого ёс уу? хэдэн тэр бумаар гадаадад тоглоод нь идсэн уусан хүмүүс нь Ерөнхийлөгч УИХ гишүүн сайд дарга нар дэвшээл томроол тарг�##�а�##� ажлаа хийгээл ява�##� байхын энгийн иргэд з�##�уусыг ямар хурдан шийдэж яллаж байна нөгөө үндсэн хууль тэгш эрх мэрх түй ч байхгүй шүү новш юм даа хэрэг хийсэн бол адилхан л баймаар байна шүү аавын хүүд нарыг �##�аг үзмээргүй байна

Зочин
Зочин
2023-09-14 08:54

яачихсан юм, бу�####�д сургамж болгох үүднээс тэр нь чух�##� штээ, шүүх яахав ял өгөхөө л голлосон биз., м�##�нууд.

Холбоотой мэдээ

Back to top button