УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэрбумын үнэтэй хашлагадаа эзэн болоогүй Ч.Батзориг даргын тавлал

Замын түгжрэлтэй холбоотойгоор Долоон буудал-Нисэх-Яармаг хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага тавьж буй.

Тодруулбал, нийт 12 мянга гаруй метр урттай хашаа хайс тавих бөгөөд одоогоор 3000 м-ийг тавиад байгаа аж. Үүндээ НЭГ тэрбум төгрөг төсөвлөжээ.

Гэтэл харамсалтай нь Яармагийн замын нэгдүгээр эгнээг хашаалсан хашааг амралтын өдрүүдэд мөргөж, дайрсаар сүйтгэсэн дүр зурагтай. Энэхүү хашлагыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төслийн нэгж тавьсан байдаг.

Гэтэл эл тэрбум төгрөг төсөвлөж, зарлагадаж авсан хашлагадаа эзэн болоогүй нэгжийн дарга Ч.Батзориг өчигдөр хэвлэлд ярилцлага өгөдхөө “машинуудыг үзэмжээр ялгаж явуулна” хэмээн ярьжээ. Хүнийг эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхах, өнгө үзэмжээр өөнтөглөх социализмын үеийн сэтгэлгээгээр яриад зогсож байгаад олон нийт шүүмжлэлтэй хандав. Тэрбээр хөрөнгө чинээтэй нэгэн гэдэг нь ХОМ-ээс харагдана.

Дарга Ч.Батзориг нь 80 орчим саяын орлоготой. Нийтдээ 1.5 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн нэг байшинтай. 319 саяын үнэ бүхий NISSAN PATROL хөлөглөдөг, 80 саяын үнэт эдлэлтэй, 40 саяын газартай, 40 саяын хадгаламжтай, бусдаас 200 саяын авлагатай бол нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайч нар л баяжлагшдээ хулгай л бна

Зочин
Зочин

"Замын түгжрэлтэй холбоотойгоор Долоон буудал-Нисэх-Яармаг хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага тавьж буй" ... Өгүүлбэрийг "буй" гэж төгсгөдөг чамирхалаа болиоч ээ сэтгүүлч нэртэй моншнуудаа.

Зочин
Зочин

хайран мөнгө.Энэ тэнэгүүдийг яаж баяжих аргаа олж буйг хараач.Жинэхэн усан тэнэгүүд юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button