НИЙГЭМНийгэм мэдээ

1%: 2021.07.01-нээс хойших ипотекийн зээлдэгчдэд буцаан шилжүүлнэ

Монгол Улсад ипотекийн зээлтэй 115,000 иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон.

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ.

Иймд "Аригбанк", “ХААН банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Хасбанк”, “Богдбанк”, “Голомтбанк”, “Капитронбанк”, “Төрийн банк”-уудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

1995 оны хуульд банкууд зээл судалсны шимтгэл хэмээн авч болно гэдэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл огт авч болохгүй шимтгэлийг 2021 он хүртэл иргэдээс авч, тус онд өөрчлөлт оруулаад шимтгэл авч болно гэж хуульд өөрчлөлт оруулсан. 2021 оноос өмнө зээл авсан иргэдийн хувьд 2013 оноос орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийн тодорхой хувийн Засгийн газрын буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон байдаг. Харин 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл авсан иргэд энэ удаад нэг хувийн шимтгэлийг эргүүлэн авах болно. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ авах ёстой, банкууд өгөх, өгөхгүй нь тусдаа асуудал" хэмээн уг асуудлыг хариуцсан хуульч О.Батхүү хэлснэ юм.

Мөн нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.

Нэр бүхий есөн банк уг шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзсан нь банкууд хууль зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдож байна. Улсын дээд шүүхээс уг шийдвэрээ цаасаар гаргаснаар албажна. Шүүхийн шийдвэрийг ААН, байгууллагууд сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ман
ман

ЯАГААД ВЭ,,,,,,,,,,,,,,,,,,,,2013 ОНООС ХОЙШ БҮХ ЗЭЭЛДЭГЧДЭД ӨГӨХ ЁСТОЙ.........................

Зочин
Зочин

ганц ипотек ч биш автомашин, цалингийн зээл авахад бас нэг хувийн шимтгэл авдаг шүү дээ энэ асуудлыг ч бас шийдүүлмээр байна

Зочин
Зочин

2013 оноос хойших бүх зээлдэгчдэд өгөөчээ пиздаа нараа

Зочин
Зочин

Бүх төрлийн зээл авахад 1%г суутгадаг шүү. Ипотесээс бусад зээл ч бас 1%иа авах ёстой. Яагаад ганц ипотекд өгөх ёстой юм

zochin
zochin

8 huviig 6 bolgoogui odoo bas shimtgeld oruulsangui adilhan mongol uldiin irged sh dee yagaad ylgaad bgasn be

Зочин
Зочин

малчины зээлээс ч нэг хувь авдаг түүнийг яах юм бол

DGG
DGG

2021 оноос хойш шимтгэл авч болно гэж хуульд өөрчлөлт орсон гэх мөртлөө шимтгэлээ эргүүлж авах болно гэнэ, үүнээс өмнө зээл авсан хүмүүсийн зээлийн шимтгэлийг эргүүлж өгөхгүй ч юм шиг. Яг юу гэж ойлгох юм бэ бүү мэд

Мишигдорж
Мишигдорж

2021 оноос өмнөх авсан хүмүүс яах вэ

Мишигдорж
Мишигдорж

2021онооос өмнөх хүмүүс яах ёстой вэ

Д.Цогбаяр
Д.Цогбаяр

2021 оноос өмнө ХХБ 50 сая төг зээл авахад 1% шиитгэл авсан. Түүнийг яах юм. Одоо бүүр шүүх нь ард иргэдээ ялгаварладаг болоо юү. Эсхүл банкууд гаргасан шийдвэрийг нь гуйвуулаад баына уу

Зочин
Зочин

Юун 2021 оноос хойшхи вэ? Өмнөх нь яах юм бэ? Ипотекийн зээл эхэлсэн цагаас хойшхи бүх 1%-г иргэдэд буцаах хэрэгтэй шдэ. Тэнэг шийдвэр бна.

Зочин
Зочин

Одоо ипотекийн зээл нэртэй луйврыг шалгаж хүүг багасгахгүй бол арай л дэндүү бна шүү

Зочин
Зочин

Бусад оных нь хохироод үлдэх юмуу

Холбоотой мэдээ

Back to top button