НИЙГЭМНийгэм мэдээ

Үй Хуагийн уулзалтын тасалбар 15-25 мянган төгрөгийн үнэтэй байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15-17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Уг 34 дэх удаагийн номын баяраар алдарт зохиолч Үй Хуа нь шинэ номоороо уншигчидтайгаа уулзах билээ.

1994 онд бичсэн Амьдрахуй романаар нь нэрт найруулагч Жан Имоү кино бүтээж, кино нь Каннын наадмын гурван шагнал хүртэж шилдэг бүтээлээр шалгарч байжээ. Жирийн нэгэн гэр бүлийн амьдрал, аж байдлаар 20-р зууны сүүлийн хагасын Хятад орны аж байдлыг харуулсан энэ киног Хятадад гаргахыг хориглосон юм. Тэрбээр постмодернист маягтай туурвидаг ч сүүлийн үед Хятадад 1920-1930 онд дэлгэрч байсан модернист урсгалаар бичих болсон юм. Эхэн үеийн өгүүллэг Ах дүүс роман нь цуст дурслэл ихтэй. 

Хятадын зохиолч Үй Хуа 1960 онд мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд таван жил шүдний эмчээр ажиллаж, улмаар "Хүний ам руу харахаас залхаж", хүсэл сонирхлоо даган зохиол бичих болсон гэдэг.

Мөн Үй Хуа "Зохиолч уншигчийн уулзалт"-ыг энэ сарын 16-ны өдөр 16.00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах билээ. Тасалбар нь суудлын байршлаас хамааран дараах үнээр худалдаалагдаж байна.

Үүнд,

  • Партер 1 - 25
  • Партер 2 - 20
  • Бэльэтаж - 15 мянган төгрөгийн ханштай байгаа юм.

Одоогоор нийт тасалбарын тал нь зарагдсан бөгөөд 152 суудал үлдээд байна. Тасалбарыг нь Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой ажээ.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button