Нийгэм мэдээ

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан хөрөнгийг зээлээр авах боломжтой

Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байгаа аж. 

Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн Банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон.

Хөгжлийн Банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж буй тул тус банкны өмчлөлд буй үлдсэн 68 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой байна.

Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн орон сууцны зориулалттай 7 блок, үйлчилгээний зориулалттай 3 блок болон авто зогсоолын зориулалттай 1 блок буюу 80 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авах боломжтой бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн Банкны цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авч болохыг Хөгжлийн Банкнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button