НИЙГЭМНийгэм мэдээ

Баруун салааны Бумбатын рашааныг тусгай хамгаалалтад авна

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг өнөөдөр болсон НИТХ-аар хэлэлцжээ.

Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг юм. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдаж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихсэж, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарчээ.

Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүх боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв санаачлага бна тэр хөх уяагаар боож бохир оруулдгийг бүх газарт хоригломоор бна. Шатдаггүй, хэдэн зуун жилээр хөрс бохирдуулдаг үүнийг хаа ч хамаагүй уядаг байдлыг зогсооё

Холбоотой мэдээ

Back to top button