НИЙГЭМНийгэм мэдээ

19 настай эрэгтэй лифтэнд хүүхдийн утас хулгайлжээ

Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдсан байна. Улмаар “IPhone13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Иймд иргэд та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button