ДУНДГОВЬ: "Үлэмжийн чанар" дууны хөшөө босгов
Говийн V догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Сүм хөх бүрд” түүхэн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газар “Үлэмжийн чанар” дуун бүтээлийн хөшөөг босгожээ.
Энэ үеэр мөн Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд ноён хутагтын уран бүтээлийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам болж, наадмын оролцогчид болон МУАЖ А.Нэргүй, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Ж.Дүнжмаа нар хөшөөний нээлтэд оролцон ая дууны эгшиг өргөсөн байна.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулууны уулнаа Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын алдрыг мөнхжүүлэн “Уяхан замбуу тивийн наран” дуун хөшөөг босгосон бол “Үлэмжийн чанар” дуун хөшөө нь тус аймагт дуунд зориулан бүтээсэн хоёр дахь хөшөө болж байна.
“Сүм хөх бүрд” бол Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг, говийн дунд орших үзэсгэлэнт бүрд юм. Нуурын дунд орших жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг ба түүнийг тойрон үзэхэд өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай 4 хэсэг бүхий том цайз.
Түүний мэндэлсний түүхэн ойг ийнхүү Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах “Сүм хөх бүрд”-д тэмдэглэж, түүний бүтээсэн “Үлэмжийн чанар” дуун хөшөөг энд босгосон нь ийм учиртай ажээ.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёоооооо, одоо болиочээ. Энд тэнд булш аятай хэнд ч хэрэггүй хөшөө босгоод байх юм.
Сүхбаатар аймгийнхан Наран мандах нутаг дуундаа, Увс аймгийнхан Увс нуур дуундаа хөшөө босгоно гэнээ хаха
Аймаг сумн төвдөө эзэнтэй газраа барьсан бол үзэх хамга�##�ах н хамтдаа бмаар
Хэн гэдэг ямар уран бүтээлч хийснийг нь ядаж биччихэж байгаачээ