Нийгэм мэдээ

Сурагчдын судалгаанаас нийгмийн гарал, орон сууцны нөхцөл зэрэг асуултыг хасна

ЕБС-д сурагчийн дэлгэрэнгүй судалгааг авахдаа нийгмийн гарал, өрхийн орлого, орон сууцны нөхцөл /гэр, байшин, байр өөрийнх эсвэл түрээсийнх/ зэрэг хүүхдүүдээс хэтийдсэн их мэдээлэл шаарддаг. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан судалгааны агуулгыг шинэчилнэ гэлээ.

Тэрбээр "Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа 'Нийгмийн гарал' гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг бүр хасвал таарна. Хүүхдүүдэд ийм асуулт тавих бүр ч зохисгүй. Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулгатай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг" гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-09-15 09:26

Нийгмийн гарлаас гадна регистерийн дугаарыг хасах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button