Нийгэм мэдээ

Үндэсний номын баярт ОХУ, БНХАУ-ын есөн зохиолч оролцоно

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа өнөөдөр /2023.09.15/ эхэллээ.

Баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн баярт ОХУ, Буриад, ӨМӨЗО, БНХАУ зэрэг орны зохиолчид ирж оролцоно.

Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, лекц уншина.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасан.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button